Онгоцны бүх зорчигч амиа алджээ
2014-07-25

Алжир улсын “Air Algerie” компанийн зорчигч тээврийн “MD-83” онгоц өчигдөр нислэг үйлдэж байхдаа сураггүй алга болсон юм. Тэгвэл энэхүү онгоц осолдсон байдалтай Мали улсын Агельхок болон Кидаль уулсын дундаас олдсон билээ. “MD-83” онгоцонд  116 хүн зорчиж явсны зургаа нь багийн гишүүд байсан юм. Ослын улмаас онгоцонд зорчиж явсан бүх зорчигч амиа алдсан тухай тус улсын Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта мэдэгдэж, эмгэнэл илэрхийлсэн тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Ерөнхийлөгч онгоц осолдсон шалтгааныг цаг агаарын таагүй уур амьсгал нөлөөлсөн гэв.

.

Онгоцны явсан агаарын зам агаарын ширүүн урсгалтай таарсан гэж Францын цаг уурын ерөнхий газраас мэдээлэв. Тус онгоцонд Франц улсын 51 иргэн зорчиж байсан юм. Тэдний ихэнх нь Алжирт зохион байгуулагдаж буй Олон улсын бизнесийн чуулга уулзалтад оролцохоор явж байжээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд ослын шалтгааныг олж, үнэн зөв мэдээлэл өгөхийг Алжирийн Засгийг газраас хүссэн байна.

_

“MD-83” онгоцонд 1-14 насны 17 хүүхэд зорчиж явсан тухай Алжирийн агаарын тээврийн яамны сайд Буркина Фасо “AFP” агентлаг өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ.

_

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
бурхан:
бурхан минь энэ агаар тэнгэрт юу өөрчлөгдөөд байна зүгээр л алга болоод осолдоод байна гэхэд гайхаж байна
2014-07-26
unshigch:
r.i.p burhan mine orshoo
2014-07-25
zochin:
ee burhan mini yu l bolood bndaa oir oirhon......
2014-07-25