Боомын өвчлөл нэмэгдэх хандлагатай байна
2014-07-25

Энэ оны эхний хагас жилд Хөвсгөл аймгийн Мөрөн, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Увс аймгийн Улаангом, Завхан аймгийн Дөрвөлжин, Говь Алтай аймгийн Хөх морьт, Нийслэлийн Хан Уул дүүргийн 13 дугаар хороо, Булган аймгийн Хишиг Өндөр зэрэг 8 аймгийн 8 суманд боомын 60 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх оныхоос 3 дахин их үзүүлэлт аж. Цаашид боом өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээлэв. Боом өвчин гарсан газруудад нөхцөл байдаг ямар байгааг тодруулбал:

ө

ЗАВХАН АЙМАГ:    Дөрвөлжин суманд нийт 5 тахь, 13 адуу өвчилж үхсэн бөгөөд зааврын дагуу хорио цээр тогтоож, үхсэн малыг цуглуулан устгал, ариутгал, вакцинжуулалтыг хийлээ.  Голомтод байгаа 6 өрхийн 6000 малыг вакцинжуулсан байна.

ө

ГОВЬ АЛТАЙ: Хөхморьт суманд 2014 оны 07 сарын 11 нд адуу үхэж байгаа дуудлага хүлээн авч аймгийн мал эмнэлгийн мэргэжлийн баг томилогдон газар дээр нь ажиллаж, боом өвчин болохыг лабораторийн шинжилгээгээр тогтоосон бөгөөд нийт 7 адуу, 1 ямаа үхсэнийг булж устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Голомтод 23 өрхийн 7500 гаруй малыг вакцинжуулаад байна.

 

НИЙСЛЭЛИЙН ХАН УУЛ ДҮҮРГИЙН 13-Р ХОРОО: Дээрх хорооны нутаг дэвсгэрт зусаж байсан Төв аймгийн Баянжаргалан сумын малчин боом өвчнөөр өвчилсөн байж болзошгүй мэдээллийн дагуу Төв аймгийн мал эмнэлэг, Нийслэлийн мал эмнэлгийн мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж, үхсэн малаас дээж авч шинжилж 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр боом өвчин оношлогдсон байна. Нийт  хонь, ямаа 16 үхсэн бөгөөд шинжилгээгээр 1 хүн өвчилсөн болох нь батлагдсан.  7 дугаар сарын 02 ноос эхэлж мал өвчилж эхэлсэн мэдээлэл өгсөн нь мэргэжлийн байгууллагад хожуу мэдээлсэн гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна. Нийслэлийн онцгой байдал, эрүүл мэнд, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагын хамтарсан баг ажиллаж, хорио цээр тогтоож, голомтонд байгаа 1500 гаруй малыг бүрэн вакцинжуулаад байна.

 ө

БУЛГАН АЙМАГ. Хишиг өндөр сумын 4–р багийн нутагт зусаж байгаа малчдын адуу, үхэрт боом өвчин оношлогдсон тул хорио цээрийн дэглэм тогтоон, үхсэн малын сэг зэмийг цуглуулж шатааж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Өвчлөл 2014 оны 06 дугаар 23-наас эхэлсэн байна. Голомтын бүсэд 7 адуу, 1 үхэр үхсэн. Голомтын бүсэд байгаа үхэр, адууг вакцинжуулах арга хэмжээг аваад байна.

ө

В.Бат

 
Shuud.mn
Сонин хачин