Ирак шинэ Ерөнхийлөгчтэй боллоо
2014-07-26

Иракийн парламент Курдуудын эвслийн төлөөлөгч Фуад Масумыг Ерөнхийлөгчөөр сонгосон тухай  Засгийн газрын тэргүүн Салима аль-Жибури албан ёсоор мэдэгдсэн хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Фуад Масум улс төрийн арвин их туршлагатай. Өнгөрсөн сараас эхэлж Ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэлтээ 93 хүн гаргасан.  Санал хураалт үнэн шударга явагдсан. Тэрбээр парламентийн 98 гишүүний саналыг авч, ялалт байгуулсан” гэв. Иракийн хуулиар Ерөнхийлөгчийг парламентын гишүүдийн дундаас дөрвөн жилд нэг удаа сонгодог аж.

ө

Шинэ Ерөнхийлөгч төвийг сахисан улстөрч гэж АНУ-ын Засаг захиргаа мэдэгджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэлэхдээ “Тэрбээр суннитуудтай ч, шиитүүдтэй ч сайн харилцаатай. Тиймээс түүнд улсаа удирдахад асуудал үүсэхгүй” гэжээ.

ө

2012 оны арваннэгдүгээр сард зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтэж байгаа Ерөнхийлөгч Жаляль Талабанийг огцруулж, гадаадад эмчлүүлэхийг зөвшөөрсөн байна.

ө

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин