Тайлангаа өгөөгүй компаниудад хариуцлага тооцно
2014-07-26

Монголын Хөрөнгийн биржээс санхүүгийн тайлангаа ирүүлээгүй 196 компанийг зарлажээ. Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дах заалтад заасны дагуу үнэт цаас гаргагч компаниуд 2014 оны II улирлын санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны дотор Монголын Хөрөнгийн Биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг. Монгол Улсын Сангийн яамнаас дээрх хугацааг Улсын баяр наадам болон амралтын өдрүүдтэй давхцаж байгаатай холбогдуулан хугацааг долоодугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан байна. Гэвч долоодугаар сарын 25-ны байдлаар Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нийт 244 хувьцаат компаниас 48 хувьцаат компани тайлангаа ирүүлжээ. Энэ нь тайлангийн ирц 19.7 хувьтай байгаа гэсэн үг аж.
ө
Тиймээс мэдээллийн ил тод байдлыг хангах үүргээ хэрэгжүүлээгүй 196 компаниудын гаргаж буй зөрчил, дутагдлыг олон нийтэд мэдээлж, цаашид зөрчил давтагдсан тохиолдолд арилжааг зогсоолгох, бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авахаа Монголын Хөрөнгийн биржээс мэдэгджээ.
ө
Хугацаандаа тайлан ирүүлээгүй компаниудын жагсаалтыг энд дарж  үзнэ үү.
ө
В.Бат
Shuud.mn
Сонин хачин
bas l hulhiduulchihlaa:
jagsaaltiig uzej bolohgui bainaaaa tanai saitad bas l hulhiduulchihlaa ajlaa oligtoihon hiigeech!!! bi bas huvitsaagaa hulhiduulchihsan gej baigaa. huvitsaa-g chini ali 97ond zarchihsan geed zagnaad baih ummm yadag ch um???
2014-07-28
1234:
браво!
2014-07-27
өөөө:
аль дээрээс л ингэж хариуцлага тооцож байх байсан юм. ингэж байж л хүмүүс итгэж, монголд хб хөгжиж зам даа орно доо
2014-07-26
иргэн:
явж явж хамгийн чухал механизм болох хувьцаат компаний тайлан үнэн байх асуудалтай газар тайлан нь ч ирээгүй байхад яаж ирсэн тайлан үнэн байхав дээ. бүгд 2 данстай байхад элэнцэгний чинь үнэнчээр хувь тараахав дээ. яагаад бидэнд зөв юм гэж байхгүй бна. боловсоролоос бхаа.
2014-07-26