Осол, хагацал ойрхон байна
2014-07-26

Өнгөрөгч долоо хоногт дараалан гурван онгоц сүйрч, агаарын замаар зорчино гэдэг түгшүүр тээсэн хэрэг болсон. Нэг онгоц нь дайн байлдаантай бүсэд сүйрсэн бол Тайванийн  "TransAsia Airways" компанийн ATR-72 , “Air Algerie” онгоцууд  цаг агаарын нөхцөл байдал муу байснаас гэсэн тайлбартайгаар сүйрэв. Гэтэл Ази тивийн цээжинд энгүүн тайван амьдрал дунд байгаа Монгол Улсад сүүлийн 10-аад өдөрт 56 хүн амиа алдсан тухай мэдээ бас дагалдаж байна. Эдгээр 56 хүний бараг ихэнх нь усанд живсэн гэж ФМ радиогоор мэдээлж байх юм. Энэ нь Тайландын нэг онгоцны сүйрлээр амь үрэгдсэн  хүний тоотой адил иргэдээ бид усанд алдаад байна гэсэн үг.

g

Хэдийгээр хувь хүний анхаарал болгоомжгүй үйл үйлдэл осол эндлийн цаана байгаа ч хүмүүс хоног хоногоор дараалан усанд эндээд байгааг холбогдох байгууллагууд онцгой анхаарах, иргэдийн анхаарал сэрэмжийг нэмэгдүүлэх ажлыг өргөн хүрээнд орон нутгийн онцлогт тохируулан хийх шаардлагатай байна.  Энэ үүднээс 2012 оны намар 11 дүгээр сарын 9-нд болсон эмгэнэлт хэрэг явдлыг зүрх гарган сөхөн бичихэд хүрлээ. Сааль сүүгээ бөөгнүүлэн аймгийн төв оруулж зараад хүнсээ базааж, нөхөр нь 25 кг гурил тэвэрч, эх нь  хүүгээ өвөр дээрээ авч явсан  нэгэн гэр бүл усанд осолдож, амь өрссөн нөхцөл байдалд орж байсан. Энд нийт найман хүн осолдсоноос зургаа нь аврагдсан ч жоохон мөсөн дээр хөвж үлдсэн  эх охин хоёр урсан хил давж сураггүй болсон. Бү­­тэн зургаан цагийн турш Сэ­лэн­гийн мөсөн дээр даарч чич­рэн, орилж хашгиран бай­­сан ч аврагдаж чадаагүй бүсгүйн гашуун түүх тэр үед олон хүний зүрхийг зүсэж, зохих албаныхныг цочоосон. Энэ хэрээр гол усанд ойр байдаг тойрог бүсийн аюулгүй албаныхан, албан тушаалтнууд, төрийн өндөрлөгүүд төсөв батлагч нар сэрж сэхээрч, дахин ийм хэрэг гаргахгүйн төлөө их юм хийсэн болов уу, гэвч үгүй бололтой.

ө

Тухайн үед Сэлэнгэд болсон ээж охины эмгэнэлт хэргийн эргэн тойрон дахь  мэдээллүүдийг харж харамсаж гашуудсан иргэд орон нутаг болоод засаг захиргааны байгууллагуудын хариуцлагагүй, бэртэгчин  үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байсан.  Тэнд осолдсон хүмүүс 80 гаруй км, тойрууг  гол дээгүүр товчилж  20 км  дөтөөр явах гэж байгаад усанд осолдсон байдаг.  Энэхүү илт дөт татуу замаар иргэд байнга явдгийг нь мэдсээр байж  Зүүнбүрэн сумаас төв рүү ордог тэрхүү газраар нь ганц  гүүр тавиад өгчихгүй дээ гэж олноороо хармсан өгүүлсэн. Энд дарга нарыг нь ч шууд буруутгах аргагүй. Хүн нь хойноо, төсөв мөнгө нь урдаа явдаг байр нь солигдчихсон стандарт бус тогтолцоотой нийгэмд бид амьдарч байгаа нь энэ.  Төрийн албанд унах том хар машинаа түр хүлээлгээд  оронд нь хэдэн онцгой байдлынханд моторт завь  аваад өгчих төсвийг батлах хэрэгтэй гэдгийг олон хүний эндсэн амь, ар гэрийнхний хагацал улс төрчдөд хангалттай хэлсээр байна. Жилээс жилд усанд унаж амь эндэгсдийн тоо нэмэгдсээр байна.

ө

Өнгөрсөн наадмын өдрүүдээр мөн л Сэлэнгэ орчмын голд гэр бүл,  найз нөхдөөрөө явсан хүмүүс живж, онцгойгийнхон заримыг нь олохгүй хайсаар байгаа тухай мэдээлсэн. Гэтэл араас нь нэмж хүмүүс осолдсоор тоо нь 50 гарчээ.Сүүлд Сэлэнгэ мөрөнд хүмүүс живэхэд хэдэн моторт завь хөлөглөж, ямар багаж тусгай хэрэгслээр тоноглогдсон тусгай баг очсоныг хараагүй болохоор хэлэх зүйл алга. Бодвол хэдэн жилийн өмнө эх хүү хоёрыг харсаар байгаад хилээр урсгаад алдчихсан улс алдаагаа засч, их л хөрөнгө мөнгө хаясан техник хэрэгсэл, тусгай хэрэгсэлтэй багийг илгээсэн байх.

ө

Энд хэлэхэд иргэдийн зүгээс онцгой байдлын албаныхны ур чадвар, эр зориг, авхаалж самбаанд хэзээ ч эргэлзэж байгаагүй. Бас тэднийг муулж буруутгахдаа ч боддог, хүлээцтэй ханддаг нь ажиглагддаг. Харин ч  хангалт, хамгаалалт муутай орчинд өөрийн амиа алдах эрсдэл хийж усанд шумбаж байгаа залуусаараа бахархдаг. Хүнд ажил хийдэг хэрнээ цалин багатай гэж заримдаа өрөвддөгч байх. Аливаа осол хэргийн дараа чадах бүхнээ хийсэн, сайн ажилласан гэх “стандарт” мэдэгдэл хийж, арьсаа авч гарахын цаана алдаагаа давтах бүрт ард нь хүний амь байгаа шүү гэдгийг сайн ойлгож, хариуцлага хүлээх чадвар холбогдох дарга нарт байх ёстой. Гэнэтийн осол гамшгийн үед   иргэдээ аврах гэж ирээд яаж ч чадахгүй гар нүцгэн байх албан хаагчдыг бус төсөв мөнгө, техник хэрэгслээр нь хангаад өгчихгүй байгаа төр нэгийг бодох цаг болжээ.  Наадамлаж баярлаад, салхинд гарч 10 хонохын зуурт  50 гаруй хүнээ усанд алдчихаад байгаа мэдээ байна.

ө

Иргэд ч гэсэн гол дагаж ууж идэхдээ хэмжээ тохироотой байж, лус догшруулж  амь эндэхгүй байхад сэрэмжлэвэл зохистой. Таныг онцгой байдал, цэрэг цагдаагийнхан сэргийлж хамгаалж аврах үүрэгтэй ч сахиус шиг байнга дагаад харгалзаад явах боломжгүй. Тийм болохоор ойр дотныхныгоо гэнэтийн осол эрсдэлд оруулахгүйн тулд болж өгвөл гол бараадаж удаан тухлахаас зайлсхийх нь хамгийн зөв сэрэмжлэх арга хэмжээ болох юм.  Хөдөө хээр гол усанд  иймэрхүү сэрэмжлүүлгийг интернетээр уншаад суух хүн тийм их байхгүй тул цаг гаргаж,  нэгжээ гамгүй үрэн  байж амарч зугаалж  яваа  дотнын хүн бүртээ заавал хэлж анхааруулахыг уншигч хүн бүрээс хүсье.

ө

Одоогоос хоёр жил орчмын өмнө “Авраарай, хүү бид хоёр энд байна. Авраарай”  гэсээр аврагдаж чадаагүй урсан одсон эх хүү хоёрын дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ олон нийтэд цочоо сэрэмжлүүлэг болгон энд буулгалаа.  Үүгээрээ таагүй дурсамжийг тань сэдрээсэн бол ар гэрийнхнээс нь хүлцэл өчье.

ө

Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул голын адаг болон зүүн хажуугийн Хэрлэн голын эх буюу Мөнгөнморьт сум ба Багануур дүүрэг, түүнчлэн Чойбалсан хот, Алтай нурууны Ховд гол Мянгад сум, Хангай нурууны өврийн Байдраг гол Баянбүрд сум, Таац гол Нарийнтээл сум орчимд үерийн түвшинг 10-25 см давсан байдалтай, мөн Онон гол Дадал сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 10-30 см даван үерлэж байна гэж ус, цаг уурын газраас анхааруулж байна. Гол усанд живж осолдох гашуун хагацлаас хол явцгаагаарай.

а

П.Баяр

       
Shuud.mn
Сонин хачин
irgen:
hot orchimd usand jivsen humuusiin ikhenh n huduunuus garaltai, esvel huduunii humuus baigaa.
2014-07-29
zochin:
ugaasaa uher amia hairaldag umuu. uher uud ni uij uheed mongolchuud ni uldvel deer busuu
2014-07-28
ganaa:
1l amidarna shv de bayr naadam olon tohiono
2014-07-28
ganaa:
1l amidarna shv de bayr naadam olon tohiono
2014-07-28
irgen:
zarim humuus bie bienee usruu shidej toglood bdag ene bas ih osoltoi shogloom bolii shuu helhed
2014-07-28
irgen:
uher mongolchuud amindaa hairguim bgaaz
2014-07-28
зочин:
манайд том осол үнхээр ойрхон байгаа шүү ! жишээ нь сүхбаатар чирэгч усан онгоц байна.зорчигч тээврийнх биш байж зорчигч зөөдөг.яадаж аврах хантааз өмсгөдөггүй мэдэхчгүй .
2014-07-28
bold:
uhsen hediigee muulaad yahav yamar hujaa nar bish gehdee hatuu ch unen ug shuu chuhal ni gol deer ochood archaagaa aldtal uuh yamar hereg bna daa
2014-07-28
khokhi ni gej khelii:
uul usaa shutsen mongol zan uil baikhgui boljee. khogoo il zadgai bitgii khayaj baiya. shashinii kheleer lus khilegnuuljee. khokhi ni oshoo olnoor ukhvel sain. er ni khun baikhgui bol asuudal baikhgui teneguudiin too tsuurch baival sain xaxaxaxaa jiveed murgulduud uvduud ukheed bai. uunii daraa l yum surch ekh ornoo uud ni tatna
2014-07-28
1234:
golruu hun chirch oruulaad baigaa bish teneg zalhuu arhichingaasaa bolj uhej bval odoo yaltai bilee. hun ooriihoo amiig hairlahgui baihad hen ternii amiiig hairlah yostoin gai l baina. ter selengiin yavdal ch gesen heneggui tsarailj hedhen km tovchilhiin tuld tiim zamaar orj l baidag manaihan ugaasaa iim teneg shd. odoo ovol bolhooor bas l tenegtej tovchilj balga benzinee haramlaj baigaad mos n tsomrood orj gene geel tenegtej ogno
2014-07-28
zochin:
zov bichel dee chi!!!!! tailand bish malaize biz dee
2014-07-28
hohichine:
hogoo avaad yavj bolno shdee,zavaan gahainuud.uhehdee hurtel orchin buzarlaad.burhan heniig shiitgehee mednee
2014-07-28
sain dur:
durandaa ochij arhidaad jiveed bga hovshnuud zaya n ter
2014-07-28
bolf genevv:
chi yg hujaa hezee mongol hvn mongoloo muulj b.laadaa buzariin hujaa bolf
2014-07-28
bolf:
zaavaaan zalhuu arhichin mongolchuud alivaa yumand heegui henegguidee bish denduu muuhai hariutslagagui zalhuurch hudal yarin suusaar suuldee uursdiin ami nasandaa ch hariutslagatai bj chadahaa bolij bgaa ni l ene sh dee hudlaa yarih zalhuurah arhidah ene buhnii ur dun l ene sh dee
2014-07-27
sss*:
zarimn usand unasan bolgoj nuuts allaga uildej bgaa baih
2014-07-27
ganga:
tuul goloo awariy hudulguuniihun goliin ergeer erguul hii ta nar amiduu
2014-07-27
unen:
arhi uusan ch gesen hunii altan ami shuu !!!!!!!!!!!!!!!!!!!!
2014-07-27
яалтай ч билээ:
гол усны эрэг дээр очиж архидаад амь алдаад байгаагийн төлөө онцгой байдал яалтай ч билээ ...
2014-07-26