Хүүхдийн тоглоомын талбай руу пуужин харвав
2014-07-30

Израйлийн армийнхан өчигдөр Газын зурваст байрлах “Хамас” бүлэглэлийн хуаран руу пуужин харвасны улмаас есөн хүүхэд амиа алдаж 14 хүүхэд эмнэлэгт хүргэгджээ. Энэ тухай Палестины Ерөнхий сайд Рами Хамдаллах мэдэгдэв. Израйлийн харвасан сум “Хамас” бүлэглийн хуаран руу бус Газын зурвасын төв хэсэгт байрлах “Хавирган сар” хэмээх хүүхдийн тоглоомын талбайд тусч, олон хүүхэд ийнхүү амиа алджээ.

1

Харин Израйлийн Ерөнхийлөгч Реувен Ривлин “Өчигдөр манай талаас ямар ч пуужингийн цохилт хийгээгүй. Бид үүнийг баталж чадна. “Хамас” бүлэглэлийнхэн Израйлийн хил орчим руу 7-8 удаа пуужин харвасан. Тэдний нэг нь байршилаа өөрчилсөн бололтой. Ерөнхийлөгчийн хувиар хэлэхэд 2014 оны долоодугаар сарын 29-ны өдөр Израйл Газын зурвас болон “Хамас” бүлэглэлийн байршаад буй хуаран руу ганц ч пуужин харваагүй” хэмээжээ.

1

Палестины эрх баригчид энэхүү мэдэгдлийн худал хэмээгээд “Тэд олон хүүхдийн аминд хүрсэндээ бага ч гэсэн гэмшихийг оролдож байна” гэв. Гурван долоо хоногийн турш үргэлжилсэн Израйль, Палестин, “Хамас” бүлэглэлийн дайсагнасан харьцааны улмаас Палестинд 1024 иргэн, 52 армийн цэрэг амиа алдсан бол Израйлийн гурван иргэн, армийн 24 цэрэг амь үрэгдээд байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hooroidoo:
hooriidoo yamar ih irged ve
2014-08-01
zochin:
baliar nowshnuud. ene ih gurnii udirdagchid geed bgaa nowshnuud bugd delhiigees zailaasai. ednii ashig sonirhold ebgiin irged huuhdvvd uregdeh yosgui bugd zail
2014-07-30
irgen:
zavaan novshnuud
2014-07-30