Бан Ги Мүн Колумб улсад айлчилж байна

img

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Колумб улсад хийх хоёр хоногийн айлчлалаа эхлүүлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус улсын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос, Бан Ги Мүнг хүлээн авч уулзсан байна. Тэд Ойрхи дорнодод болж буй үйл явдал, Украины зөрчил мөргөлдөөний талаар ярилцаж байр сууриа солилцсон аж.

Уулзалтын дараа Бан Ги Мүн Колумбын баруун хойд хэсэгт байрлах Чикарт хэмээх дүрвэгсдийн лагерьт очиж нөхцөл байдалтай танилцсан байна. Энэхүү лагерьт Сирийн 1000 гаруй дүрвэгсэд байршаад буй юм. Бан Ги Мүн дүрвэгсэдийн амьдрах орчинг хоёр түвшинээр ахиулж, 14 хоногт нэг удаа дүрвэгсэдийг мэргэжлийн эмч нарт үзүүлэхийг Ерөнхийлөгчөөс хүссэн байна. Тэрбээр “Бид хүн гэдгээ мартаж болохгүй. Зовж зүдэрсэн цагт нь тусламж үзүүлэх хэрэгтэй. Би Нью Йоркт очсоныхоо дараа шуурхай хуралдааныг зохион байгуулж, тулгамдаж буй асуудлаар ярилцахаа мэдэгдэж байна” хэмээжээ. Бан Ги Мүн айчлалынхаа дараа Канад улсад очих юм байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ