Хамгийн гоё болон муухай хуримын даашинзтай одод
2014-08-01

Америкийн “Latina” сэтгүүл хуримынхаа ёслолын үеэр хамгийн гоё болон муухай даашинз сонгосон одуудыг нэрлэсэн тухай “Hollywoodlife.com” мэдээллээ.

Хамгийн гоё, хээнцэр хуримыг даашинзыг 2011 оны тавдугаар сард хуримаа хийсэн Британийн угсаа залгамжлах хунтайжийн гэргий Кейт Мидлтоны “Alexander McQueen”-ийн даашинз тодорчээ. Мөн реалити шоуны од Ким Кардашиан өнгөрсөн гуравдугаар сард реппер Кейни Уэсттэй хуримлахдаа өмссөн “Versage” брэндийн хуримын даашинзыг тодруулсан байна.

Харин хуримандаа хамгийн тааруухан даашинз сонгосон алдартнаар дуучин Жессика Симпсон болон жүжигчин Калеу Куого тодорсон байна. Дуучин бүсгүй хуримандаа бор өнгийн даашинз өмссөн бол Куого усан ягаан өнгийн даашинз өмсчээ. Симпсон  хуримандаа цагаан бус өөр өнгийн даашинз сонгосондоо “Би өвөрмөц байхыг илүүд үздэг. Хуримандаа заавал цагаан даашинз өмсөх нь онцгүй шүү дээ. Жоохон өөрөөр сэтгье” гэж хэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин