Металлын үйлдвэр дэлбэрч 65 хүн амиа алдав
2014-08-03

Хятадын зүүн нутгийн Хуньшань хотын металлын үйлдвэрт гэнэт дэлбэрэлт болсны улмаас 65 хүн амиа алдсан хэмээн “Синьхуа” агентлаг мэдээллээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлж буйгаар тус ослын улмаас 120 хүн шархадсан бөгөөд ихэнх хохирогчийн биеийн байдал тун тааруухан байгаа гэнэ. “Хуншань хотын “Zhongrong Metal Products” ХХК-ийн дугуй өнгөлгөөний үйлдвэрт дэлбэрэлт болсон, дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байгаа” гэж цагдаагийн газраас мэдээлэв.

1

Ослын газар аврах багийнхан болон онцгой байдлын 200 гаруй албан хаагч ажиллаж байгаа аж. Тус үйлдвэрт өнгөрсөн сард мөн дэлбэрэлт болсны улмаас 50 гаруй хүн амиа алдаж байсан билээ. Засгийн газар тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоогоод байсан ч үйлдвэрийн удирдлагууд нууцаар үйл ажиллагаа явуулсаны улмаас ийнхүү 60 гаруй хүн амиа алдсан гэж Онцгой байдлын яамнаас уламжлав. Цагдаагийнхан үйлдвэрийн эзэн гэгдэх долоон хүнийг саатуулж мэдүүлэг авч эхэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
delhii neg. uhel hagatsal gedeg yamar hund hetsuu gedgiig uzeegui hun l iim teneg comment bichdeg yumdaa. teneguudeer duurchee.
2014-08-03
mongol:
ahiuhan uhehgui yasiin..
2014-08-03
warrior:
ahiuhan uhehgui yasiin.yamar tsoohon uhdiin...
2014-08-03