Донорын тоо 30 хувиар буурчээ
2014-08-04

Оюутан, сурагчдын зуны амралт, төрийн албан хаагчдын ээлжийн амралт эхлэн, доноруудын тоо багассантай холбоотойгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төв цус, цусан бүтээгдэхүүний нөөцгүй шахам болоод буй тухай мэдээлэл олон нийтийн цахим хэрэгслээр цацагдсан. Энэ тухай мэдээллийг авахаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвд очиход дээрх мэдээллийн үнэн мөнийг тодруулах гэсэн хэвлэлийнхэн болон цусаа бэлэглэхээр ирсэн донорууд тэнд бужигнаж байлаа.

р

Зуны цагт доноруудын тоо цөөрөх нь гэнэтийн үзэгдэл биш бөгөөд одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө ч ингэдэг байжээ. Харин тухайн цаг үед үүнийг дагаад ЦССҮТ-д ирэх цус, цусан бүтээгдэхүүний захиалга багасдаг байсан аж. Гэтэл сүүлийн үед цус, цусан бүтээгдэхүүний цуглуулалтын үйл ажиллагаа сайжирч, донорын тоо нэмэгдэж байгаа ч цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээтэй өвчлөл, осол, аваар буурахгүй байна гэж албаны хүн ярилаа. Сүүлийн таван жилийн үзүүлэлтийг харахад манай улсын иргэд цус, цусан бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэгцээтэй байдаг хавдар, зүрх судасны өвчин болон осол гэмтэлд өртсөн байдаг аж.

л

Өнөөдрийн байдлаар ЦССҮТ-д III бүлгийн цусны нөөц маш бага буюу онцгой шаардлагатай гэсэн өвчтөнүүдэд хангалттай өгч чадахгүй байгаа. Мөн  II бүлгийн цус харьцангуй цөөн буюу 4-5 хоногийн нөөцтэй. Харин I болон IV бүлгийн цус тайван үеийн буюу долоо хоногийн нөөцтэй байна гэж ЦССҮТ-ийн захиралт Н.Эрдэнэбаяр мэдээллээ. Тус төвд үйлдвэрлэж байгаа 10 гаруй төрлийн бүтээгдэхүүний зарим нь бүтэн жил хадгалах боломжтой байдаг бол зарим нь 3-5 хоногийн хугацаанд хадгалагддаг аж. Осол аваарын үед их хэмжээгээр хэрэг болдог, богино хугацаанд хадгалагддаг цус, цусан бүтээгдэхүүнийг бэлтгэхийн тулд өдөр бүр доноруудаас цус цуглуулах шаардлагатай байдаг гэнэ. ЦССҮТ-ийн ажилчид цусны нөөц бүрдүүлэхээр амралтын өдрүүдэд ажиллаж байгаа юм байна.

о

Тус төв нь улсын болон хувийн 60 гаруй эмнэлэгтэй гэрээтэй ажиллаж, цус, цусан бүтээгдэхүүнээр хангадаг аж. ТэдгээрээсУлсын нэгдүгээр төв эмнэлэг, ГССҮТ, ХСҮТ болон төрөх эмнэлгүүд өдөрт хэдэн арван нэгж бүтээгдэхүүн авдаг бол цус, цусан бүтээгдэхүүн огт авдаггүй эмнэлгүүд байдаг гэнэ. Жирийн үед өдөрт 80-100 донор ирж цусаа бэлэглэхэд эмнэлгүүдийн захиалсан бүтээгдэхүүнийг бүрэн хангаж чаддаг аж. Харин доноруудын хандалт 30 орчим хувиар буурч, өдөрт 60 орчим донор ирэх болсон нь цусны бүлгийн хамааралтай дутагдал бий болоход нөлөөлж буй юм байна.

р

Алслагдсан дүүрэгт цус цуглуулах суурин цэг байгуулна

р

Дэлхий нийтэд доноруудаас цус цуглуулах гурван төрлийн цэг байдаг. Суурин, явуулын, суурин цус цуглуулах цэгийг алслагдсан дүүргүүдэд байгуулах гэсэн. Манай улсад эдгээрээс суурин болон явуулын цус цуглуулах ажиллагаа явагддаг. Харин алслагдсан дүүргүүдэд суурин цус цуглуулах төв байдаггүй. Алслагдсан дүүрэгт амьдардаг доноруудын цаг, завыг хэмнэх, үйлчилгээг ойртуулах үүднээс суурин цэгийг СХД, БЗД, ХУД-т тус бүр байгуулах тухай албан бичгийг НИТХ-ын дарга болон Засаг даргад хүргүүлжээ. Гэвч албан ёсны хариу, дэмжлэг ирээгүй байгаа гэж ЦССҮТ-ийн дарга мөн энэ үеэр ярьсан.

р

Бидний амьдарч буй энэ цаг үед шинжлэх ухаан хурдацтай, өндөр хөгжиж байгаа боловч хүний цусыг хиймлээр, ямар нэгэн зүйлээр орлуулах боломжийг нээж чадаагүй байна.  Тиймээс зөвхөн донор таны цус л бусдын амийг аврах юм. Таны нэг удаа бэлэглэсэн 350-450 грамм цус гурван хүний алтан амийг авардаг.

р

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин