Туйлаар дамжин өнгөрөх агаарын замын хуралд оролцлоо
2011-12-16

БНХАУ-ын Бээжин хотноо Олон улсын агаарын тээврийн байгууллагаас зохион байгуулсан Туйлаар дамжин өнгөрөх агаарын замын ажлын хэсгийн 12-р хуралд ИНЕГ-ын Аэронавигацийн үйлчилгээний газрын Ерөнхий менежер Ч.Цэдэндорж, Нислэгийн төлөвлөлт зохицуулалтын хэлтсийн менежер Д.Мөнхбаяр нар оролцжээ. Энэхүү ажлын хэсэг нь туйлаар болон ОХУ-ын алс дорнодын агаарын зайгаар дамжин Хойд америк, зүүн өмнөд Азийг холбосон маршрутаар нислэг үйлддэг агаарын хөлөгт үзүүлж буй нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг улам бүр боловсронгуй болгох, түүнд тулгарч буй аливаа асуудлыг шийдэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийгээд нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлттэй холбогдогдолтой бусад асуудлаар хэлэлцэн тохиролцох үндсэн зорилготойгоор жил бүрийн уулзалтыг зохион байгуулдаг аж. Үүнд туйлаар дамжин өнгөрөх нислэг үйлддэг авиакомпаниуд болон ОХУ, Канад, Исланд, Норвеги, Япон, Хятад, Казакстан, АНУ зэрэг агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын төлөөлөгчдөөс гадна United airlines, Cathay pacific airways, Asiana airlines, Korean air, Air china, Air Canada зэрэг агаарын тээвэрлэгчдийн төлөөлөгчид мөн оролцдог байна. Хэдийгээр энэхүү ажлын хэсэг нь Туйлын болон алс дорнодын агаарын зайн асуудлуудад төвлөрч ажилладаг байсан хэдий ч сүүлийн жилүүдэд хил хязгааргүй тэнгэр хөтөлбөрийг дэмжих үүднээс Хятад, Монгол, Япон зэрэг улс орнуудын төлөөлөгчдийг ажлын хэсгийн үйл ажиллагаанд татан оролцуулах зорилго агуулж байгаа юм.
Shuud.mn
Сонин хачин
Hamaatai. hamgiin ih hamaatai. Tuilaar damjih ihenh nisleg Mongoliig dairan ungurdug. 1 ongots tutamd 5000USD mongold tuldug.
2012-02-19
Ene bidend mash hamaatai. Mongol deerguur tengeriin zam baidag yum aa he. Harim MAH-n hulgaich Batmunkh INEG baisan tsag ajil butehgui. MSC-tei avilgalaar nyagt holbogdson nuher bgaa yumdaa
2011-12-17
ene tuilaar damjih entr bidend yamar hamaa bainaa
2011-12-16
Hamaatai. hamgiin ih hamaatai. Tuilaar damjih ihenh nisleg Mongoliig dairan ungurdug. 1 ongots tutamd 5000USD mongold tuldug.