Цалин хөлс нэмэгдүүлэх шаардлагын талаар Засгийн газар хэлэлцлээ
2011-12-16

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар МҮЭХ, салбарын зарим холбооноос төрийн болон төсөвт байгууллагын ажиллагсдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд Засгийн газраас баримтлах чиглэлийг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээрийн  3.1 дэх заалтын дагуу  нийгмийн түншлэлийн 3 тал буюу Засгийн газар, МҮЭХ, МАОЭНХ-ны төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр МҮЭХ-ноос тавьсан шаардлагыг хэлэлцэхээр боллоо. Мөн МҮЭХ-ноос тавьсан шаардлагыг хэлэлцэх явцад УИХ-аас баталсан 2012 оны улсын төсөвт тусгагдсан цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хувь хэмжээ, хугацааг чиглэл болгохыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Гандид зөвлөмж болголоо. Гурван талт хэлэлцээрийн 3.1-д “Санхүү, эдийн засгийн хямралын нөхцөлд төсвийг оновчтой хуваарилах, төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэл, нэмэгдэл, үр дүнгийн урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох замаар цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг нийгмийн зөвшлийн гурван тал хамтран боловсруулж УИХ-д санал тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг юм байна. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 2012 онд нэмэгдүүлэх талаарх нийгмийн түншлэлийн талуудын байр суурь, зөвшилцлийг Засгийн газар 2012 оны улсын төсвийн төсөлд тусгасан. Харин УИХ-аар төсвийг батлахдаа цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хувь, хэмжээг 3 талын зөвшилцөлд заасан хэмжээнд хэвээр үлдээж, нэмэгдүүлэх хугацааг 4,10 дугаар сар болгон хойшлуулсан. Энэ асуудалтай холбогдуулан МҮЭ-ийн байгууллагаас “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2012 оны 1 дүгээр сарын 1-нээс, мөн оны сар шинийн баярын өмнө харилцан зөвшилцсөн хувь хэмжээгээр тус тус нэмэгдүүлэх асуудлыг 2012 оны төсөвт тусгаж шийдвэрлэх” асуудлыг Засгийн газарт шаардлага болгон тавьж, ажил хаялт зохион байгуулаад байгаа юм. Цалин хөлсний талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлогын төслийг дэмжлээ Энэхүү төслийн талаар  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлэл хийж, гишүүдээс гаргасан саналыг төсөлд тусган Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний үндэсний хороогоор хэлэлцүүлж батлуулах арга хэмжээ авахыг Ниймгийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад даалгалаа. Бодлогын баримт бичиг нь таван хэсэгтэй байх бөгөөд нэгдүгээр хэсэгт бодлогын нийтлэг үндэслэлийг тусгажээ. Хоёр дахь хэсэгт зарчмуудыг нь тодорхойлов. Тухайлбал, цалин хөлсний түвшинг бодитой тогтоох, цалин хөлсийг бүтээмж болон амьжиргааны өртгийн өөрчлөлтэй уялдуулан аажим, тасралтгүй нэмэгдүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн цалин хөлсний түвшинг ойролцоо байлгах, цалин хөлсний зохицуулалтад нийгмийн зөвшилцийн механизм, хамтын гэрээ, хэлэлцээрийг түлхүү ашиглах, цалингийн зардлын хуваарилалтын, тэгш бус байдлыг багасгах, хэрэглэж буй онол арга зүй, туршлага сургамжаас суралцах гэсэн үндсэн 6 зарчмыг тусгажээ. Бодлогын баримт бичгийн төслийг нийгмийн түншлэгч талууд болох Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой зөвшилцөж, олон улсын болон үндэсний шинжээч мэргэжилтний дэмжлэг, туслалцааг авч, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дэргэдэх цалин хөлсний асуудлаар зөвлөлдөх гурван талт салбар хороогоор хэлэлцүүлж гарсан саналыг тусгажээ. Энэхүү бодлого нь үндэсний, салбар болон орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд цалин хөлсний тогтолцоо, зохицуулалтын механизмыг боловсронгуй болгох, ажил олгогч болон ажиллагчдын мэдлэг, чадавхийг сайжруулах замаар төрийн болон хувийн хэвшлийнхний амьжиргааг дээшлүүлэх зорилготой юм байна. Энэ бодлогыг хэрэгжүүлснээр төрийн болон хувийн секторт цалин хөлсний зохицуулалт боловсронгуй болж, хууль эрх зүйн орчин сайжирна, үндэсний болон салбарын түвшинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох чадавхи бэхжиж, энэ хэмжээг тогтоосон хэлэлцээрийн тоо нэмэгдэнэ. Цалин хөлсний талаар мэдээлэл судалгаа сайжирч, үндэсний хэмжээнд, салбарын болон орон нутгийн түвшинд, ажиллагчдын тодорхой бүлэгт чиглэсэн цалин хөлсний талаарх бодлого боловсруулж хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ зэрэг үр дүн гарна гэж үзэж байгаа юм.
Shuud.mn
Сонин хачин
Яг үнэн дэмжиж байна.
2012-03-26
Боловсролын чанар сэмэрсэн даавуу шиг байхад багш нар цалин гэж хашгирах ичмээр...
2012-03-26
Яг үнэн дэмжиж байна.
Боловсролын чанар ийм муу байхад багш нар яаж цалин нэмүүлж чадаж байна аа. дунд нь бидний хүүхдүүд хохирч үлдлээ. Олигтой сурсан юм ч байхгүй. дээрээс нь яамныхан сургалтын хөтөлбөрөө гадныхнаас хуулбарлахаа болиочээ. Өөрсдөө боловсруулаач. Өөх ч биш булчирхай ч биш юм орчуулчаад заа гэж тулгаад... багш нарыг нэг эргүүтүүлж байна аа.
2012-03-26
Зөвхөн багш нарын цалинг УИХ-аар баталсан хугацаанд нь нэмэх хэрэгтэй. Ажил хаясан багш нарын ажил хаяулсны нөхөн олговорын асуудлыг, арыг нь даана гэсэн зохион байгуулагчдаар нь төлүүлж багш нарыг хохиролгүй болгох нь зөв. Төрийн болон төрийн үйлчилгээний байгууллагын албан хаагчид дэг журам, ноён нуруугаа умартаж, ямарч асуудлаар гудамжинд гарч жагсах ажил хаяхгүй байх ёстой. Ийм байдал гарч эхлэж байгаа нь сургууль, дүүрэг, нийслэл, яамны удирдлагууд нь
2011-12-18
bagsh nariin tsaling nem
2011-12-18
jumnii une nemegddegee ali 3 ert talt heleltseeriin ued bur urdaas ehlen nemsen . odoo bas l nemne biz. Geed tsalin nemehgui geed yah jum . Bid teer ard hotsorloo sh dee. Tiimees yaraltai tsalin nemeh. heregjuulehgui mortloo urd ni hudlaa amlaj une hoorogdson ni tor zasgiin said darga nariin buruu tul odoo inflyats gej am taglah geh ni utgagui sonsogddog jum.
2011-12-18
yoo pizda hijele orojde gerte yag uhle
2011-12-18
ард түмэн гэдэг сайхан юмаа.би 1990 онд багшийн цалин 680 төг сайдын цалин 900 ₮ байлаа.Гэтэл одоо залуу багш сард 300000 ажил хийх гэж зүтгэх үү?Анод банкны зөвлөх сард 5 саяыг авдаг....сайд дарга гишүүд 1сая ₮ г.м тендер төсөл сая сая , тэрбум тэрбумаар ашиг унагаж байна.харин бид боолын адил зүтгэж байна.Монголчуудыг дорд үзэж байгаа бол нэлээн хатуу хариу ирэх байх даа....багш нарыг дэмжиж байнаа сэтгэл хамтдаа....
2011-12-18
tegeed hezee hicheel oroh blj bnaa 1 dehed oroh blvuu ene ni bichigdeeguig bdvol orohguun blvuu erthen medvel yumaa beldmeer bhiin
2011-12-18
Нийгэмд болж байгаа маргаан дэгдээсэн үйл явдал бүр чинь Гадаад гүрний бодлого ажиллагааг хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн тэдний бэлтгэж сургасан бууны ноходийн ажилын үр дүн юмдаа. Үүргээс нь салгасан хүний ЭРХ, хаиуцлагаас нь салгасан удирдлагын АЖИЛ хоёр ирэгдийн толгой эргүүлж хүн хуурхаас өөр юмгүй байдаг. Жишээ нь: Монголд хэрэгжиж байгаа хүний эрх гэж байна уу? цалин нэхэж байгаа багш нарын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүниий хэдэн хувь нь дээд сургуулын босого даваж чадаж байна ? Их сургууль төгсөгчидын хэдэн хувь нь ажлын байрны шаардлага хангаж ажилтай болж байна? засгийн газрын төлөөлөгчид гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж байна уу? Төрд сонгогдсон төлөөлөгчид амлалтаа биелүүлж байна уу ? гэх мэтээр болж байгаа асуудал бүрийг ажиглаж тунгаан бодвоос Монгол хүнд халдварлуулж тусгасан АРДЧИЛАЛ гэдэг амны харшлаар илэрдэг барууны гаралтай өвчнөөсөө салахгүй бол цаашдаа улам хүндэрч хэвтэрт оруулах магадлалтай байна.
2011-12-18
zasgiin gazar ajlaa hiigeech bagsh nariin ysalin nemeh ni zob bagsh nariin tsalingaar 12 sar amidarch yzeh heregtei bagsh nar ynen l yum yarij bna shyy dee bid bagsh nariin achaar odiid sain saihan yabna shyy dee
2011-12-17
багш нарын цалинг нэхэхгүй байж болно ш дээ харин бүх нийтээрээ хөдөлмөр эрхлэх аян өрнүүлэх хэрэгтэй
2011-12-17
Энэ балай багш нарын оронд зөндөө олон боловсон хүчин байгаа ш дээ Харин цаг наргүй ажилладаг эмч сувилагч нарын цалинг 10 дахин нэмэх хэрэгтэй Тэд ажил хаялаа гээд өвчтнөө хохироож чаддаггүй хүмүүс шүү Сайхан сэтгэлтэй эрүүл энхийн манаач нар шүү
2011-12-17
боловсролын байгууллагын багш ажилтан нарын цалин хөлсийг 2011 оны 10 сард нэмэх ёстой байсан шүү дээ инфилацийг өсгөсөн хөлдүү толгойтнууд бол 76 шүү дээ.
2011-12-17
Bagsh nariin unaanii mungu sard 4400 tugrug bdag.uuniig ajiliin 22 honogt huvaaj uzvel udurt 200 tugrug. Neg udriin unaanii mungu 200 tugrug shu.uuneesee tatvaraa avchihnaa...
2011-12-17
Bagsh nariin neg udurt neg huuhedtei ajillah huls 50 tugrug bdag bna.50 tugruguur yu hiihu?
2011-12-17
76 gishvvd bagshaar erdem zaalgaagvi yum shig onoodor ingej bolohgvi dee naad heden danhan tolgoidoo oorsdoo erdem hiisnvv malnuudaa
2011-12-17
UNENDEE bagsh narin tsalin uruusun gutliin unend ch hurahgui shuu de ajil hayltiig demjij bn a
2011-12-17
Gandi muu pioneriin udirdagch gertee harival taarna.tumor hatagtai geed neg huduunii setguulch huurguud ner ugchihsun chino buruu hand awaad nuur ni huvirahaa bolichson baina lee. Tumor hatagtai gedeg neriig chini tetchert uur utgaar ugsun yum baigaa yum daa. Gandi ulsad baitugai songogdson toirogtoo hunii urmand huuhdiin togloomiin talbai ch baiguulj ugduggui gar shuu dee.partizanuudiin Bair gej ulsiin munguur yam bii bairnuud Shahaj bayajchihaad baigaa Hun dee.
2011-12-17
Сэхээтний амьдрал үзээгүй мөнгөөр хахуулиар гарч ирсэн алигархууд минь монголын нийгмийн болохгүй давхаргыг оролдож байна даа монголын сэхээтнүүдийн давхаргыг оролдвол өөрсдөө унах байх шүү та нараас цөөхөн нь энэ давхаргаас гарч ирсэн шүү дээ бусад нь сэхээтний амьдралыг мэдэхгүй мөнгөний хүүдийнүүд шүү дээ
2011-12-17
bagsh nariig demj bna. ta nar xuliduulbaa tsaduuldaa?
2011-12-17
Багш нарын цалинг нэг сая төгрөг болгох хэрэгтэй. УИХ-ийн гишүүд юу ч хийхгүй харин ч улс орныг доройтуулж байж өөрсдийнхөө нэмэгдлийг хэдэн тэрбумаар нь чимээгүй нэмдэг мөртлөө багш нарыг болохоор инцляц хөөрөгдлөө гэж болохгүй. Ингэхдээ хүрвэл тэд ч хэдэн тэрбумаар улсын төсвөөс өөрсөддөө авснаараа инфцляыг улам хөөрөгдөж, лайг нь Монголын ард түмэн мах, бензин, машин, байрны үнийн хөөрөгдлөөр үүрч байгаа.
2011-12-17
unuudur ed nar tender gsn heriin door terbumaar ni idej uusan shuu dee tgd surguuli deer ochij taniltsah gsn humuusd mungu uguud unen bodit medeelliig hurgehgui bna shuu dee mongol uls daraa 7 honogt bur hyamrana aa mongolchuud bid bosoh tsag b soon boslogo gargaad turiin erhiig ard tumnii huuhuud awya
2011-12-16
GANDI GEDEG XAR AVGAID ZALILUULAV DAA BAGSH NARAA !
2011-12-16
УИХ -ын гишүүдээ 3 тэрбум авах гээд байгаагаа болиочээ .Тэр мөнгөө ард түмэндээ хэдэн ядарсан багш нартаа зориулаачээ тэнэгүүдээ
2011-12-16
БАГШ НАРЫН НЭМЭГДЭЛ УРАМШУУЛЛЫГ ХАСЧ ТӨСӨВ ДОТРОО БҮХ НИЙТЭД НЬ ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ЦАЛИН НЭМЭХ БАЙДЛААР ЭХНИЙ АРГА ХЭМЖЭЭГ АВАХ ХУРЦАДМАЛ БАЙДЛЫГ НАМЖААЖ АЖИЛ ХАЯЛТЫГ ЗБ-Ч НАРТАЙ ТУЛЖ АЖИЛЛАХ
2011-12-16
ЗГ-ЫН ХУУРАЛТ БАГШ НАРЫН НЭМЭГДЭЛ УРАМШУУЛЛЫГ ХАСЧ ТӨСӨВ ДОТРОО БҮХ НИЙТЭД НЬ ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ЦАЛИН НЭМЭХ БАЙДЛААР ЭХНИЙ АРГА ХЭМЖЭЭГ АВАХ АВАХ ХУРЦАДМАЛ БАЙДЛЫГ НАМЖААЖ АЖИЛ ХАЯЛТЫГ ЗБ-Ч НАРТАЙ ТУЛЖ АЖИЛЛАХ
2011-12-16
энэ архи тамхиныхаа татварыг нэмэгдүүлээд багш эмч нарынхаа цалинг нэммээр юм
2011-12-16
ААААА
2011-12-16
bagsh nariin calin baga bga ni unen shu de iim baga calingaar ar geriinhee olon huniig awch yawj bga odoo ene asuudliig awch uzeh cag ni bolson bid chini bayan ulsiin yaduu irged bizde
2011-12-16
багш нар болон боловсролын байгууллагын ажилчид маш бага цалинтай өөрөөр хэлбэл 35 жил ажилсан бага ангийн багш 350000 төгрөг үүнээсээ татвар төлөөд гар дээрээ 290000-300000 төгрөг авна өрөвдмөөр байгаа биздээ
2011-12-16
200-250ìÿíãàí òºã-ð þó àâàõ óó ñàéä äàðãà íàðàà
2011-12-16
ñóâèëàã÷ áîëîí õîëáîîíû òåõíèê÷ íàðûí öàëèí ìàø áàãà áàéíà
2011-12-16
uls ni bayjaad baihad yagaadaad ard tumen ni yduuraad bna.tsalin sain nemeed og.
2011-12-16
Нэгэнт л улс нь баян болж байгаан бол иргэд нь яагаад баян болж болохгүй гэж. Цалинг нь сайн нэм инфляци нь гүйцэхээргүйгээр нэм за
2011-12-16
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ ЗОЛИОС БОЛГОЖ БАЙГААДАА ХАРАМСАХ СЭТГЭЛ АЛГА УУ
2011-12-16
56000 БАГШИЙГ ХАЛАХ АСУУДАЛ ЯРЬЖ БОЛОХ УУ ӨЧҮҮХЭН СЭТГЭХҮЙ ВЭ
2011-12-16
БАГШ НАР ДЭНДҮҮ УДААН ТЭВЧСЭН ТЭВЧЭЭР НЬ АЛДАГДАЖ БАЙНА. ЦАЛИНГ НЬ НЭМЭЭД ИМФЛЯЦИА ЗОХИЦУУЛВАЛ ШИЙДЭГДЭХ ЮМ БИШ ҮҮ
2011-12-16
Ìîíãîë óëñûí õóóëèàñ "Áîëîâñðîë íèéãìèéí òýðã¿¿ëýõ ñàëáàð áàéíà" ãýäýã çààëòûã àâ÷ õàÿàä îðîíä íü "Äàðãà íàð íèéãìèéí òýðã¿¿ëýõ ñàëáàð áàéíà" ãýæ ººð÷ëºëò îðóóëàõ øààðäëàãàòàé áàéíà
2011-12-16
төрөөс хувийн хэвшил, хувиараа бизнэс хийдэг хүмүүстэй яагаад улам их дарамт үзүүлдэг юм болоо. цалин нэмэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140000 аас 180000 болгох гэж байгаа юм байна. Энэ хэрээр иргэдийн цалингаасаа өгдөг татварын хэмжээ нэмэгдэж байгаа гэдгийг иргэд ойлгодог болов уу.
2011-12-16