Залуучуудын ДАШТ өнөөдөр эхэлнэ
2014-08-05

Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр Хорват улсын Загреб хотын “Dow Sportova” спортын ордонд эхэлнэ. Тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр болох юм.

Харин ирэх пүрэв гаригийн /VIII.7/ 10.00 цагт эмэгтэйчүүдийн  48, 55, 63, 72 кг-ын жингүүдийн урьдчилсан барилдаан эхэлснээр тэмцээний барилдаанууд албан ёсоор эхэлнэ. Манай улсаас эмэгтэйчүүдийн  48 кг-ын жинд  Ц.Намуунцэцэг, 55 кг-д А.Батцэцэг, 63 кг-д Б.Нямгэрэл, 72 кг-д П.Номин-Эрдэнэ нар хүч үзнэ. Мөн 44 кг-д Л.Баттогтох, 51 кг-д Б.Мөнхтуяа, 67 кг-д О.Оюунгэрэл, нар барилдана.

х

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Мандалсүрэн, 55 кг-д П.Эрдэнэбилэг, 60 кг-д Г.Бэгзжав, 66 кг-ын жингийн ангилалд Б.Цогтгэрэл, 74 кг-д Б.Батсүх, 120 кг-д Э.Мөнхбаатар нар эх орноо төлөөлөн хүч үзэх юм байна.

х

Харин сонгомол барилдааны 55 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин П.Эрдэнэбилэг, 66 кг-д “Харганат Цамхаг” клубын тамирчин Н.Амарсайхан нар хурд, хүч сорих юм. Манай улсын эрэгтэй багийн дасгалжуулагчаар Ц.Хосбаяр, эмэгтэй багийн дасгалжуулагчаар Ц.Баярсайхан нар болон “Хангарьд” клубын дасгалжуулагч Ч.Раднаабазар, чөлөөт бөхийн дасгалжуулагч П.Чулуунбаатар, Сэлэнгэ аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрын дасгалжуулагч Д.Энхбат нар ажиллах бол Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Л.Болормаа шүүгчээр оролцох юм.

а

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин