Спикерийн эзгүйд
2014-08-05

УИХ-ын дарга З.Энхболдын ээлжийн амралт өнөөдрөөс дуусгавар болж ажилдаа орж байна. Амралттай, эзгүй хойгуур түүнийг УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд орлож.  Хаврын чуулганыг завсарлуулж, албаа орлогчдоо хүлээлгэн өгсөн спикер “ноосоо тушаачихлаа, намынхаа батлахыг ч өгчихлөө” гэдэг шиг сэтгэл шулуудан хөдөөг зорьсон байх. Учир нь тэрбээр уугуул нутгийнхаа сумын ойд оролцон, амралтыг сайхан өнгөрүүлсэн биз. Харин түүний эзгүйд улс төр гадаалж, гишүүд тус тусын мөрийг хөөж одсон ч чих халууцуулсан үйл явдлууд ар араасаа гарлаа.

:

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжиглэгдэн Төв аймгийн цагдан хорих байранд саатуулагдаад байгаа. Ахлах зөвлөхөө саатуулагдсаныг сонсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнийг эргэж очсон нь сөрөг хүчний шүүмжлэлд байнга өртөж байдаг Засгийн газрын байр суурийг ганхууллаа. УИХ дахь сөрөг хүчний зүгээс хариуцлага алдсан гэх үндэслэлээр Засгийн газрыг огцруулах, Ерөнхий сайдыг огцруулах эсвээс хэн нэг сайдыг огцруулах асуудлыг хавар, намрын чуулган бүрээр тавьж ирсэн. Тиймээс ч энэ удаад спикерийг ажилдаа оронгуут ээлжит бус чуулган хуралдуулж, Ерөнхий сайд, Хуульзүйн сайд нарт улс төрийн хариуцлага тооцуулах мэдэгдлийг хүргүүлэх болсноо МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өчигдөр мэдээллээ. УИХ-ын дарга уг мэдэгдлийг хүлээж авснаас ажлын долоо хоногийн дотор хариу өгөх хуулийн заалттай юм билээ.

.

УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар сөрөг хүчний мэдэгдлийг хэлэлцэнэ. Намрын чуулган эхлэхээс өмнө ээлжит бус чуулганыг хуралдуулах яриа гарч байна. Хаврын чуулганыг хуулийн хугацаанд завсарлуулсан хэдий ч намрын чуулганаас өмнө хэлэлцэх асуудал парламентад байгаа. Ээлжит бус чуулганы товыг гаргаагүй ч энэ оны төсвийн тодотгол хийх, эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн-100” хөтөлбөрийг дүгнэх гээд хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр тохирсон. УИХ-ын даргын зөвлөлөөр ээлжит бус чуулганыг хуралдуулах товыг гаргалаа гэхэд хэлэлцэх асуудлын жагсаалтад Засгийн газрын тэргүүнд улс төрийн хариуцлага тооцох асуудал багтах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч сөрөг хүчин буюу МАН-ын Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг үүгээр цэглэгдэхгүй.  Эдүгээ сөрөг хүчин эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн-100” хөтөлбөрийн хэрэгжилт дээр ажиллаж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах үеийн, “Эзэн-100” хөтөлбөр хэрэгжсэнээс хойшхи эдийн засгийн үзүүлэлт зэргийг нарийн мэргэжилтний бус энгийн иргэний нүдээр хальт дүгнэхэд ч эерэг үнэлгээ авахааргүй байгаа. Тиймээс ч сөрөг хүчний дүгнэлт уртын урт жагсаасан хасах оноонууд байх биз. Эрх баригчид энэ удаад Засгийн газраа ганхуулахгүй гэвэл Ерөнхий сайдад улс төрийн хариуцлага тооцохоос зайлсхийж, сөрөг хүчнээс дахин өмгөөлөх болоод байна.

.

“Дайран дээр давс” гэгчээр УИХ-ын дэд дарга Л.Цог Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа. Цагаан суврагын ордоос төр хувь эзэмших ёстой гэж тэр үзэж байгаа юм билээ. Гэвч хаврын чуулганаар уг ордоос төр хувь эзэмших шаардлагагүй гээд УИХ-ын тогтоол гаргачихсан. Энэ нь ард түмэн баялгаасаа адил тэгш хувь хүртэх ёстой гэсэн Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх зэрэг гурван үндэслэлээр дээрх УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Цэцэд хандаад байна. УИХ-ын дэд дарга Л.Цог “Цагаан суваргын ордны хүдэр, зэс, молибден, алтны нөөц улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Энэ бол улсын эдийн засагт төдийгүй Монгол Улсын иргэн бүрт онцгой ач холбогдолтой орд болохыг баталсан хэрэг. Ийм байтал улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийсэн мэт болгон хувиргаж байгаа нь стратегийн бусад ордыг иймэрхүү замаар зувчуулах гэсэн арга. Энэний араас ийм ордын лиценз барьчихсан олон, олон УИХ-ын гишүүн, сайд нар байгаа юм байна гэж ойлгосон. “Стратегийн ордод төр оролцох ямар ч шаардлагагүй” гэж шийдвэр гаргаснаараа цаана нь маш том лобби байгааг илтгэсэн хэрэг. Тиймээс эцсээ хүртэл тэмцэнэ” гэдгийг онцолж байсан.  Энэ нь Засгийн газарт хамтарч байгаа УИХ дахь “Шударга ёс” эвслийнхний тэмцлийн хэлбэр аж.

_

Үүнтэй зэрэгцээд Засгийн газар ч энэ оны төсвийн тодотголыг өргөн барихаар хэдийнэ зэхсэн биз. Сангийн сайд Ч.Улаан “төсвийн жинхэнэ тодотголыг есдүгээр сард хэлэлцэнэ” гэж хаврын чуулганы хуралдаанаар хэлж байсан. Тиймээс эдүгээ төслийг боловсруулж дууссан байх. Ийнхүү УИХ-ын даргыг амралттай өдрүүд дуусгавар болж өнөөдөр ажилдаа ороход түүнийг хүлээсэн өргөх бичгүүд хөвөрч байна. УИХ-ын даргад ч Төрийнордонд байтугай Улаанбаатарт сураг нь байхгүй тарж одсон гишүүдээ дуудаж,  цуглуулахаас эхлээд их ажлын өдрүүд үргэлжлэх нь ээ.

.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.batalgaa 3jil.engiin tor 15000tog.baga nasnii huuhedtei aild:salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.oros tech kompani.utas:95000020,95050020..............anhaarah zuil:hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
2014-08-06
zochin:
altanhuygiin orond enkhbold ni hamaagui deer dee. altanhuyg bol samarch duusch bga shu
2014-08-06
unen uu:
"түүний эзгүйд" улс төр гадаалж, гишүүд тус тусын мөрийг хөөж одсон ч чих халууцуулсан үйл явдлууд ар араасаа гарлаа. unen uu
2014-08-06
зочин:
zangargatai mundag hun shuu.
2014-08-05