АНУ-ыг Иракийн агаарын замыг ашиглахгүй байхыг сануулав
2014-08-05

Иракийн нийслэл Багдад хотод байрлах олон улсын нисэх буудлын ойролцоо хэт даврагч “Халифын вант улс”-ын дайчид эмх замбараагүй байдал үүсгэсэний улмаас зарим орны агаарын тээврийн компаниуд тус улсын агаарын замыг ашиглах нь хэтэрхий аюултай гэж үзжээ.

.

Франц, Герман, Голланд болон Япон улс Иракийн агаарын замыг ашиглах нь зорчигчдын хувьд эрсдэлтэй гэж үзэж, хэсэг хугацааг Багдад дахь нислэгээ хойшлуулсан байна.

.

Харин Иракийн Засгийн газар АНУ-ын зорчигч тээврийн онгоцуудыг Багдад газардах нь хэтэрхий аюултай хэмээв. “Халифын вант улс”-ын удирдлагууд АНУ-тай дайн зарлаж буйгаа саяхан мэдэгджээ.

.

Хэрвээ АНУ, Иракт дахь нислэгээ цуцлахгүй бол 9125 метрээс доогуур нисэхгүй байхыг сануулсан байна.

.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
за хөөрхий ирак ингээд будаа болжээ, дахиад нэг лалын улсыг ану өөрийн үйл ажиллагаагаараа гаргаад ирлээ дээ, юмыг засах гэж хамаагүй оролдох нь сүүлдээ бүр эсрэг үр дүнд хүргэдэг юм даа
2014-08-05