АТГ-ыг ТЕГ-т шалгуулахаа мэдэгдэв
Төрийн тусгай хамгаалалтын болон бусад хуулийг зөрчсөн Авлигатай тэмцэх газрыг Тагнуулын Ерөнхий газарт шалгуулахаар өгөх мэдэгдлийг Төрийн тусгай хамгаалалтын газраас гаргажээ. Энэ тухайгаа өнөөдөр Тус газрын Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Самбалхүндэв, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын тасгийн дарга, хошууч Ж.Гантөмөр нар сэтгүүлчдэд мэдээллээ.
6
Монгол Улсын Төрийн тусгай хамгаалалтын хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон албан тушаалтнуудыг аюулгүй байдлыг хангах зорилгоор зохион байгуулагдаж байгаа төрийн тусгай хамгаалалтын үйл явц, үүнд оролцож байгаа хүч, хэрэгсэл, арга тактик нь төрийн нууцын зэрэглэлд хамаарагддаг байна.
6
ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өнгөрөгч сарын 31-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар очиж, тус газарт хоригдож буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхтэй уулзсан мэдээлэл, бичлэгийг АТГ-аас ил болгож, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
6
Энэ нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд зааснаар Төрийни тусгай хамгаалалтын нэгдүгээр зэрэглэлд хамаарагддаг Ерөнхий сайдын бүрэн эрх, нэр төр, халдашгүй дархан байдалд халдсан үйлдэл гэж тус газрынхан үзэж байна. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 9.2.1-т нэгдүгээр зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсад айлчлал хийж буй гадаад орны төр засгийн газрын тэргүүн, өөрийн хамгаалалттай ирсэн өндөр хэмжээний зочин хамаардаг аж.
6
АТГ-ын албан хаагчид уг үйлдлээрээ Засгийн газрын тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, Эрүүгийн хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг зөрчсөн гэж мэдээллээ. Тухайлбал, Засгийн газрын тухай хуулийн 25.2.1-т Монгол Улсын Ерөнхий сайдын бие, нэр төр, уналга, зориулалтын орон сууц халдашгүй дархан байна гэж заасан байдаг байна.
7
Төрийн тусгай хамгаалалттай газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын тасгийн дарга, хошууч Ж.Гантөмөр “Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 5.1.6-т Төрийн тусгай хамгаалалтын бүс гэж гадуур хамгаалалт зохиогдож байгаа болон төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд хамаарах тодорхой орчин нутаг дэвсгэрийг хэлнэ гэж заасан байдаг. АТГ-ын алба хаагчдын дээрх үйлдэл нь мөн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг зөрчсөн. Түүнчлэн АТГ-ын албан хаагчид албан үүргийн дагуу мэдсэн мэдээллээ ашиглан хамгаалагчийг очих үед төрийн нууцад хамааруулсан Монгол Улсын Ерөнхий сайдын хамгаалалтыг зохион байгуулж буй бүсэд нууцаар болон илээр бичлэг хийж нийтэд мэдээлсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 зүйлд заасан төрийн нууц задруулах гэмт хэргийн шинжтэй байгаа. Иймд ТТХГ-аас Тагнуулын Ерөнхий газарт хандах болсноо мэдэгдэж байна. Цаашид нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтай хүмүүс болон уг албан тушаалын хашиж байсан иргэний тухай мэдээллийг төрийн ёслолын болон албан ёсны арга хэмжээнд оролцохоос бусад тохиололд баримтжуулахгүй байхыг анхааруулж байна” гэв.
7
Монгол Улсын Ерөнхий сайд Хууль, тогтоомж зөрчин Хууль зүйн сайдын хамт Хорих ангидт хоригдож буй этгээдтэй очиж уулзсан бол уг үйлдлийг нь баримтжуулан олон нийтэд цацсан АТГ-ынхан мөн хууль зөрчжээ. Төрийн тусгай хамгаалалтынханы хувьд Ерөнхий сайдын хууль бус үйлдэл хийсэн нь хамаагүй зөвхөн түүнийг хамгаалах, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж буй тухайгаа тайлбарласан юм.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ