Газрын цахим системийн хүчин чадлыг нэмэгдүүллээ
2014-08-07

 

ийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, ил тод, шуурхай хүргэх зорилгоор 2014.08.01-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд нийслэлийн иргэнд  газар өмчлүүлэх тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэлсэн. Газар өмчлүүлэх тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэлсэнээс хойш  буюу 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн байдлаар газар өмчлөлийн цахим хуудас руу нийт  4 519 586 удаагийн хандалт хийж 17 654 иргэн бүртгүүлсэн байна.

. Ачаалал эрс нэмэгдсэн учраас  Үндэсний Дата төвд байрлах серверийн хүчин чадал хүрэлцэхгүй болж бүртгэлийн программ гацан, доголдол үүсжээ. Иймд нийслэлээс хөрөнгө гаргаж 8 дугаар сарын 4-нд серверийн хүчин чадлыг нэмэгдүүлж шинэ серверийн бүх систем, өгөгдлийн сан, тохиргоонуудыг шинээр серверт суулган, тохируулсан байна.  Ингэснээр нэг секунтэд  8000-10 000 иргэн нэгэн зэрэг хандах боломжтой болжээ.  Энэ нь өдөрт дунджаар 5 сая удаагийн хандалт хийхэд ямар нэг хүндрэл гарахгүй гэсэн үг юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

.

  2014.08.03-ны өдрийн 22 цагийн байдлаар
Байршил Өмчлөх нэгж талбарын тоо Хүсэлт гаргасан иргэдийн тоо
1 Баянзүрх дүүрэг Хожуулын ам 909 17974
2 Сонгинохайрхан дүүрэг Соёондын ам 4189 16112
3 Хан-Уул дүүрэг Эрдэнэтолгой 869 12610
4 Багануур дүүрэг Тариан булагийн 1-р хэсэг 7504 2844
5 Багахангай дүүрэг Бор-Үзүүр 1483 1431
Нийт  14954 71523
.
2014.08.04-ний өдрийн 11 цагийн байдлаар
Байршил Өмчлөх нэгж талбарын тоо Хүсэлт гаргасан иргэдийн тоо
1 Баянзүрх дүүрэг Хожуулын ам 909 27036
2 Сонгинохайрхан дүүрэг Соёондын ам 4189 24819
3 Хан-Уул дүүрэг Эрдэнэтолгой 869 19397
4 Багануур дүүрэг Тариан булагийн 1-р хэсэг 7504 4372
5 Багахангай дүүрэг Бор-Үзүүр 1483 2181
Нийт  14954 81762
.
2014.08.05-ны өдрийн 12 цагийн байдлаар
Байршил Өмчлөх нэгж талбарын тоо Хүсэлт гаргасан иргэдийн тоо
1 Баянзүрх дүүрэг Хожуулын ам 909 34541
2 Сонгинохайрхан дүүрэг Соёондын ам 4189 32225
3 Хан-Уул дүүрэг Эрдэнэтолгой 869 24607
4 Багануур дүүрэг Тариан булагийн 1-р хэсэг 7504 5960
5 Багахангай дүүрэг Бор-Үзүүр 1483 2729
Нийт  14954 100062
_
2014.08.06-ны өдрийн 9 цагийн байдлаар
Байршил Өмчлөх нэгж талбарын тоо Хүсэлт гаргасан иргэдийн тоо
1 Баянзүрх дүүрэг Хожуулын ам 909 42 539
2 Сонгинохайрхан дүүрэг Соёондын ам 4 189 40 960
3 Хан-Уул дүүрэг Эрдэнэтолгой 869 30 980
4 Багануур дүүрэг Тариан булагийн 1-р хэсэг 7 504 8 010
5 Багахангай дүүрэг Бор-Үзүүр 1 483 3 408
Нийт  14 954 125 897
Shuud.mn
Сонин хачин
zochin:
www.umch.ub.gov.mn haygaar oroh yum bnalee shuu!!!
2014-08-08
hayagiig ni ugj tuslana uu, guij bn:
yag yamar site aar orj burtguuleh be, site nih ni hayagiig ni ugj tuslana uu, hundetgen hariu ugurei
2014-08-07
иргэн:
битгий худлаа шаагаад бай орж болохгүй хэвээрээ лбайна даг.ер нь ингэж хүмүүсийг бухимдуулж байхаар 52 байршилаа нэгмөсөн бэлэн болгоод дараа нь бүртгэлээ эхэлэх хэрэгтэй ш дээ.
2014-08-07
tsogt:
uur duuregt songoj bolno biz dee
2014-08-07