Бэйбер Малала охиныг онцлов
2014-08-08

Дуучин Жастин Бэйбер эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Малала Юсуфзай охины гэрэл зургийг өөрийн “Instagram”-даа байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Малала чамд баярлалаа. Чиний ирээдүй үргэлж гэрэл гэгээтэй байг. Гоо үзэсгэлэн чинь олон эмэгтэйчүүдэд гэрэл гэгээгээ түгээ” хэмээн бичсэн байна.

1

Бэйбер мөн “twitter”-ээ “Малала утасны дугаараа өгөөч. Хааяа би их ганцаардах юм. Заримдаа би чам руу, чи над руу залгаж болно шүү дээ. Энэ наргиа биш гэдгийг ойлгоорой” хэмээн жиргэсэн аж.

Харин “TMZ” сайт “Бэйберийн наргиа нь хэтэрлээ” хэмээн шүүмжилжээ. Бэйбер өмнө нь Их Британийн гүнж Кейт Мидиллтонд олон нийтийн сүлжээгээр хайр зарлаж байсан билээ. Тэрбээр “Би чамд хайртай Мидилтон” хэмээн жиргэж зургийг байршуулж байсан удаатай.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
fuujee:
manai nyanganbayar yum bishvv
2014-08-08