ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Крымд айлчлал хийхээр болжээ. Путин ирэх сарын 14,15-ны өдрүүдэд айлчлал хийж, хотын иргэдтэй уулзахаар болсон байна. Ерөнхийлөгчөөс гадна тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Батлан хамгаалын сайд Сергей Шойгу болон танхимын 10-аад гишүүн дагалдахаар болжээ.
6
Өнгөрсөн гуравдугаар сард Украины харьяа Крымд бүх нийтийн санал асуулга болж 99.8 хувийн саналаар Орост дагаар орсон билээ. Тэр үед Путин, Медведев хоёр Крымд гурван цаг саатаж байсан. Энэхүү айчлалаар тулгамдаж буй асуудлын нэг болох эрчим хүч болон хүнс тэжээл, Крымийн хил орчимд байрлаад буй Украины армийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн байна.
6
Энэхүү айлчлалыг Украины Ерөнхийлөгч Петр Порошенко хууль бус хэмээн мэдэгдэж, шаардлага хүргүүлсэн гэв. Порошенко зүүн хязгаарт болж буй зөрчил мөргөлдөөнийг цэгцэлсэнийхээ дараа Крымийг буцаан авахаа Путинд сануулсан тухай www.gazeta.ru уламжлав.
6
Б.Дэлгэрцэцэг