Авто машин шатжээ
Нийслэл хотод гал түймрийн 4, галын зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 2, Хөвсгөл аймагт галын зөрчлийн 1 дуудлага, мэдээлэл 1 тус тус ирсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд иргэн Б-гийн 4 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байжээ. Мөн тус дүүргийн 8 дугаар хороонд иргэн Б-гийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн шалны хэсэг шатаж байв. Тус хорооны иргэн С-ийн 4х4 метрийн хэмжээтэй амбаар, жорлон, 3 метр орчим хашаа шатаж байсан байна. Эдгээр галын дуудлагын дагуу Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасаг ажиллаж галыг унтраажээ.
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 39 дүгээр гудамжинд иргэн А-гийн 4х8 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшлын хамт шатаж байсныг Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасаг ажиллан унтраасан байна.
Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 14 дүгээр гудамжинд 17-88 УВА улсын дугаартай “Excel” маркийн суудлын автомашин шатаж байсныг Аврах, гал унтраах 41 дүгээр ангийн тасаг,
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Угалз” багийн 4 дүгээр хэсгийн 5 дугаар гудамжинд иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 17:14 цагт Аврах, гал унтраах 16 дугаар ангийн тасаг унтраасан.
Мөн Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн иргэн М-ын 5 ханатай гэр 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14:00 цагийн орчим шатсан мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсээс шалгахаар явсан байна.
Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ