Мобайл апплекейшныг 10 дугаар сараас ашиглаж эхэлнэ
2014-08-11

Монголын хөрөнгийн бирж нь өдөр тутмын арилжаа болон ханшийн мэдээллээ мобайл апплекейшны тусламжтайгаар олон нийтэд хүргэх бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Энэхүү апплекейшнаас хэрэглэгчдэд тухайн өдрийн индексүүд болон арилжааны мэдээг  бодит цагийн горимоор шууд авах боломжтой. Мөн хэрэглэгч өөрийн сонирхсон үнэт цааснуудаар багц үүсгэх, ханш ихээр хэлбэлзэх тохиолдолд дохио өгөх зэрэг давуу талуудтай байх аж.
ө

Монголын Хөрөнгийн Бирж өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан шинэ апплекейшн хийж байгаа бөгөөд энэ оны 10 дугаар сараас эхлэн AppStore-д байршуулахаар төлөвлөжээ.

Shuud.mn
Сонин хачин