Хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой байна
2014-08-12

“Монос” эмийн сангийн салбарт худалдаалагдаж байсан Фенобарбитал эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн 5 хоногтойгоос хоёр сар 29 хоногтой 16 хүүхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа. Тэднээс хоёр хүүхэд нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан билээ.

а

Хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяагаас тодруулахад “Хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой болчихсон байгаа. Ямар нэгэн өөрчлөлт гараагүй” гэдэг хариултыг өглөө.

х

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
зочин:
яамайдаа, эмийн санчид минь анхааралтай байж үзээрэй дээ!!!!!!!!!!!!!!
2014-08-12