Ирак шинэ Ерөнхий сайдтай боллоо
2014-08-12

Ирак улсын Ерөнхийлөгч Фуада Масума өнөөдөр албан ёсоор шинэ Ерөнхий сайдынхаа нэрийг нийтэд зарласан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус улсын Ерөнхий сайдаар “Нэгдсэн холбоо” намын дарга Хайдар аль Абади сонгогджээ. Тэрбээр 2004-2009 онуудад Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

1

Ерөнхий сайд ажлаа хүлээн авсны дараа “National Iraq” телевизэд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа “Иракийн цаашдын хөгжил АНУ-аас бүрэн хамааралтай. Яг одоо бидэнд АНУ шиг хүчирхэг далавч хэрэгтэй байна. Ерөнхийлөгч Обама ч бүх талаараа туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн. Иракийн зүүн болон хойд хэсэгт хяналтаа тогтоосон “Халифын вант улс” бүлэглэлтэй дайн зарлаж байна. Гарт байгаа зэвсгээсээ татгалз, та нарт боломж байхгүй” гэж өгүүлжээ.

1

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ирак шинэ Ерөнхий сайдтай болсонд баяр хүргэж, бүх талаар туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн байна. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Иракт ардчиллын нар туслаа. Хайдар аль Абади Иракт энх цаг ирэх өдөр хүртэл ажиллахыг хүсч байна” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин