Монголын археологийн олдворын үзэсгэлэн Парист гарна
2014-08-14

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Франц Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ив Дэлунэ болон хоёр орны Соёл хамтын ажиллагаа эрхэлсэн зөвлөх ноён Жан Флор нарыг хүлээн авч уулзлаа. ө Ирэх онд манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Энэхүү ойн хүрээнд хоёр орны археологчдын хамтран судалсан олдворуудаар Парис хотноо үзэсгэлэн зохион байгуулахаар тохиролцлоо. Түүнчлэн хоёр орны уламжлалт харилцааг өргөжүүлэн хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцсон юм.
Shuud.mn
Сонин хачин