Бидний олимпийн аваргатай болсон өдөр
2014-08-14

Зургаан жилийн өмнөх энэ өдөр Монголчууд түүхэндээ анх удаа олимпийн аваргатай болж байжээ. Тэр өдөр бүх монголчууд “Бид олимпийн аваргатай боллоо” хэмээн баярлаж, бахархаж, уйлж, дуулж байсан билээ.

х

“Бээжин-2008” зуны XXIX олимпийн наадмын жүдо бөхийн -100 кг-ийн эрэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсын бөх, ОУХМ Найдангийн Түвшинбаяр, Казахстан Улсын бөх А.Зиткийг ялж Олимпийн аварга болсон. Ийнхүү тэрбээр Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Бээжингийн тэнгэрт мандуулж, эх орныхоо төрийн дуулалыг эгшиглүүлж, элэг нэгтнүүдээ баярлуулж байсан. Хүүгийнхээ төлөө залбирч байсан, Монгол түмнийг заяа түшиж бид анхны олимпийн алтан медальтантай болсон билээ.

х

Монголчуудад их ялалтыг авчирч, бахархалыг нь сэргээсэн, Монгол Улсын түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдэх үйлстэн, Олимпийн аварга Н.Түвшинбаярт баярын мэнд хүргэе.

х

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
ардууд:
одоо болоо ш дээ
2014-08-14
zochin:
gaihamshigt huv zohioltoi mongol huudee bayar hurgey
2014-08-14
anhaarval zohih zuil:
hediigeer tuvshinbayar n hed honogiin umnu avsan ch neg olympoor neg gazraas avsan boksiin olympiin avargaa sanan dursaj adilhan hundelj bh heregtei shuu
2014-08-14
zochin:
tyvshinbayartaa
2014-08-14
zochin:
tiim shyy myvshinbayartaa bayar hyrgei bas niit mongolchuuddaa bas
2014-08-14
эрдэнэбат:
үнэхээр бахархалтай. баяр хүргэе монголчуудаа...
2014-08-14