Туршилтанд ороогүй вакциныг хэрэглэхээс татгалзав
2014-08-14

Канадын Эрүүл мэндийн яамны харьяа Текмира эмийн үйлдвэр ДЭМБ болон “Улаан загалмай” нийгэмлэгийн төлөөлөгчөөр дамжуулан Эбола вирусын халдвар авсан хүмүүст зориулж вирусын эсрэг 1000 тун вакцин илгээсэн билээ. Тус вакцин Африкийн орнуудад илгээгдэхээсээ өмнө туршилтанд ороогүй юм. Тэгвэл Нигер болон Либери улсын Засгийн газар Канадын үндэсний лабораторид бүтээгдсэн вакциныг хүнд туршихыг хориглосон тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.

6

Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан “Туршилтанд ороогүй вакцин хэтэрхий аюултай байна. Иргэдийнхээ амь насаар туршилт хиймээргүй байна. Яагаад Канад эсвэл АНУ-д энэ вакциныг туршиж болоогүй юм бэ. Би ямар нэгэн байдлаар эрсдэлтэй алхам хиймээргүй байна. Эбола вирусыг зогсоохын тулд гаргаж байгаа эм, тариаг хуулийн дагуу, шаардлага хангасан тохиолдолд иргэдэдээ туршихыг зөвшөөрөх болно” гэж хэлжээ.

6

Либери улсын Ерөнхийлөгч Эллен Жонсон-Сирлийф “Канадын эмч нарт итгэхгүй байгаа юм биш. Тэгэхдээ туршилтанд ороогүй вакциныг турших нь аюултай” хэмээв. Канад улсын Эрүүл мэндийн сайд Рона Амбросе Нигерь, Либери улсын Ерөнхийлөгч нартай энэ асуудлаар биечлэн уулзахыг хүссэн ч татгалзсан хариу авчээ.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
харж байна уу монголчуудаа гадны болгон зөв байдаггүй гэдгийг тод харуулж байна, дэлхийн эрүүл мэндийн байгууллага, улаан загалмай хоёр ч гэсэн ууг нь өндөр шаардлагатай байгууллагууд шүү дээ, бид бараг хэлснийг нь хийдэг биз дээ, тэгэхэд одоо туршаагүй эмийг шууд африк явуулж байна, үүнээс дүгнэхэд гадны гэсэн болгон зөв байдаггүй ба хамтран ажиллахдаа сохроор дагахгүй өөрийн гэсэн бодолтой хамтран ажиллах нь зөв гэдгийн том жишээ дээ
2014-08-14