Сири шинэ Ерөнхий сайдтай боллоо
2014-08-14

Сирийн Эрүүл мэндийн сайдаар 2005-2008 онуудад ажиллаж байсан Ваэль аль Халки Ерөнхий сайдаар сонгогдсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Халки   өнгөрсөн оны хоёрдугаар сард Иордон руу зугтаасан экс Ерөнхий сайд Рияд Фарид Хижабын дараа Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн юм. Түүнийг өчигдөр парламентын гишүүд Ерөнхий сайд болох нь зөв хэмээн дэмжиж, 100 хувийн саналаар сонгосон байна.

6

Тэрбээр Ерөнхийлөгч Башар аль Ассадаас батламж, тэмдэгээ хүлээн авсан байна. Ерөнхий сайд хүнс тэжээлийн хомсдолд орсон хүүхдүүдэд тусламж үзүүлэх, босогч нарт эзлэгдсэн хотуудыг эргүүлэн авах, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд Сирийн асуудлаар хуралдаан зохион байгуулах асуудлаар холбогдохоо амлаж, шударга Ерөнхий сайд байхаа амласан байна. 2011 онд эхэлсэн иргэний дайны улмаас 150 мянга гаруй хүн амиа алдсаны 40 мянга орчим нь 0-15 насны хүүхдүүд бол гурван сая иргэн Сирийг орхин гарсан билээ. Ваэль аль Халки улс орноо хөл дээрээ зогсоохын тулд ямар ч гүрэнтэй хамтрахаа мэдэгдсэн аж.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин