Хойд Солонгос пуужин харвав
Хойд Солонгос өчигдөр 16.00 цагийн үед Япон тэнгисийн зүг ойрын зайн тусгалтай гурван пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав. Өмнөдийн талаас Хойд Солонгос Ромын хамба ламтаныг Сөүлд ирснийг эсэргүүцсэнтэй холбоотой хэмээн тайлбарласан байна.
.
Хамба ламтан Францис таван хоногийн хугацаатай Өмнөд Солонгост айлчлал хийж байгаа юм. Өмнөдийн тагнуулын албанаас мэдээлсэнээр “Хойд Солонгосын зүүн хойд нутагт байрлах Вонсан хот дахь тэнгисийн цэргийн төвөөс гурван пуужин харвасан. Пуужингууд 220 км зам туулаад Япон тэнгист унаж, аюулгүй болсон” гэв.
_
Гурван пуужингийн хамгийн сүүлийнх нь Хамба ламтанг Сөүл хотын цэргийн нисэх хүчний баазад зочлохоос 35 минутын өмнө харважээ. Харин удирдагч Ким Чен Ун пуужин харвасанаа цэргийн сургуулилт хэмээн тайлбарласан байна.
_
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ энэ үйл явдлын дараа Хойд Солонгос руу анхааруулга явуулсан тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ.
_
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ