Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
2014-08-15

Говь-Алтай аймгийн Цогт суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Өвчилсөн хүн нь Цогт сумын төвд амьдардаг 25 настай эрэгтэй аж. Тэрбээр хашаандаа тарваганы боодог хийж, хоёулаа идсэн бөгөөд гурван өдрийн дараа буюу энэ сарын 13-нд халуурч, сумын эмнэлэгтээ ханджээ. Харин тарваганы боодог хамт идсэн хүн нь Улаанбаатар хотод орж ирсэн байжээ. Түүний Сонгинохайрхан дүүрэг дэх хаягийг олж, одоогоор ХӨСҮТ-ийн тусгаарлах өрөөнд хэвтүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буй аж. Тарваган тахал мөн эсэхийг тодруулах лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд хариу нь гараагүй байна.

ө

В.Бат
Shuud.mn
Сонин хачин