Нийслэлийн 14954 иргэн газар өмчлөх эрхтэй боллоо
2014-08-15

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийт 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах газруудад газар өмчлөлийн ажлыг цахим хэлбэрээр явуулж 08-р сарын 15-ны өдрөөр дуусгавар болголоо.

7

Өнөөдөр 12:00  цагийн байдлаар иргэнд газар өмчлөх цахим системд нийтдээ 281 440 иргэн бүртгүүлсэнээс 14 954 иргэн автоматаар сонгогдож сонгосон байршлынхаа харъяа дүүрэгт өргөдөлөө өгөх боломжтой болсон байна. СХД-ийн Соёондын аманд сонгогдсон иргэд ажлын өдрүүдэд тус дүүргийн 62-р сургууль, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгойд сонгогдсон иргэд 75-р сургууль, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын аманд сонгогдсон иргэд ЗДТГ-ын иргэний танхимд, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэгт сонгогдсон иргэд Гүнгалуутай цогцолбор сургууль, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүрт сонгогдсон иргэд Хангай цогцолборт очиж өргөдлөө өгнө.

6

Харин Улаанбаатар хотын төвд амьдардаг боловч Багануур дүүргийн байршилд сонгогдсон иргэд ХУД-ийн 75-р сургууль, Багахангай дүүргийн байршилд сонгогдсон иргэд БЗД-ийн иргэний танхимд тус өргөдлөө өгөх боломжтой юм байна. Дээрх 5-н байршилд сонгогдож амжаагүй үлдсэн иргэд дараа дараагийн шатны зарлагдах байршлуудад сонголт хийх боломж нь нээлттэй гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
мөөгий :
ирсэн л байна шүү дээ. худлаа биш л байна. 151510-аас мсж иржээ.
2014-08-18
zochin:
yaj hulhidaad bainaa.tuuniigee bicheechei.todorhoi gazar zaaj ochij ezen bolooroi geed baigaa yum bishuu!utaatai huutei humursun togoonoosoo garaachei.
2014-08-16
irged:
ta nar yadaj oortoo itgej sur chadahgui bol amidrald chin suirliin humuuseer duureh bolno.sainsaihniig husbel sainiig bodoj sur.bitgii yumiig muugaar bodoj bai.
2014-08-15
anhaaruulga!!!!!.......:
ene yavdal ni gazriin luivariig dald helberluu ni oruulsan yavadal bolloo.uchir ni ene uildliin sistem ni uursdiin tanil tal bolon uursdiin hvmvvsiin urgudliig avtomataar shuud songoh bolomjtoi gdgiig heleh baina.
2014-08-15
иргэн:
наадуул чинь худал ярьж хулхидаж байгаа юмаа. цагаан толгойт бол одоо ардчиллын эхний батуул биш авилгад автсан буурал yyл болсоншуу
2014-08-15
budgerel:
yaj medex ve orson vgvigee xaanaas xarah xariu irehgvi bnaa
2014-08-15
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. хаяг: tamir46@bk.ru:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. хаяг: tamir46@bk.ru
2014-08-15
иргэн:
ёстой худлаа эд байна лээ. манай гэрийн 7ам бүл бүртгүүлсэн нэг нь ч сонгогдоогүй. нэгмөсөн тэр үлдсэн байршилуудаа бүгдийг нь бэлэн болгочихоод наад ажлаа явуулаачээ. тэгвэл олон байршилд хүмүүс нэг их олноороо давхардахгүй ядаж сонгогдох магадлал өндөр,сонгох сонголт олонтой ш дээ.
2014-08-15