Дугуй түгжигчийг өнөөдрөөс ашиглаж эхэлнэ
2014-08-18

Түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсвэл хориглолт тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгсэлийн дугуйг түгжих журам өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ. Уг ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцан ажиллах бөгөөд гүйцэтгэлийг гэрээ байгуулсан дөрвөн аж ахуйн нэгжээр хийлгэх юм.

б

Харин дугуйгаа түгжүүлсэн тохиолдолд 20 мянган төгрөгийн торгууль төлж тайлуулах аж. Дугуй түгжигчийг ашиглаж эхэлснээр тээврийн хэрэгслийг ачих үйл ажиллагаа зогсохгүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зарим тохиолдолд ачиж, журамлана гэдгийг холбогдох байгууллагуудаас мэдээлж буй.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
simple solution:
duguiniihaa hiig garga tegeed naad tugjee chin multraad garaad irne. ingeed zapas (spare tire) duguigaa tavilaa yavlaa. iim baidal uusej boloh uchir tugjeeg uregduulvel yamar hariytslga tootsoh iym mash todohoi bolgoh heregtei...
2014-08-18
иргэн:
маш зүйтээ энэ аргаа хороолол дунд сайн хэрэглээлэй сөх үүд хамтран ажиллаж зүлэг ногоо байгууламжаа хамгаалах хэрэгтэй
2014-08-18
зочин:
3 удаа түгжээд эрхийг хасах арга хэмжээ ав түгжсэнээс хойш цагийг нь хадаад цаг тутам торгуулийг нэмэгдүүл ландийг түгжинэ шүү ачихад лав ландаас айдаг юм билээ
2014-08-18
mendbayr:
durem zorchvol dugui tugjih ni zuitei...
2014-08-18
narka:
olon ulsad tiim baidag. zov zov
2014-08-18