Робин Уильямсын эд зүйлсийг зарж магадгүй
2014-08-18

Холливуудын нэрт жүжигчин Робин Уильямс энэ сарын 11-нд нас барсан юм. Түүний үхлийн шалтгааныг амиа хорлолт хэмээн цагдаагийн газраас мэдэгдсэн билээ. Тэгвэл жүжигчний эхнэр Сьюзан Шнайдер твиттер хуудастаа “Робин Уильямсын эд зүйлсийг одоо яах вэ” хэмээн жиргэжээ. Энэхүү жиргээний гол зорилгыг Уильямсын эд зүйлсийг худалдаалах бодолтой байна хэмээн фэнүүд нь таамаглаж байна.

6

Жүжигчин Жем Керри, Сьюзан Шнайдерт хандаж “Робин Уильямсын эд зүйлсийг зарахаар болбол хамгийн эхэнд надад дуулгаарай” гэж жиргэсэн тухай “TMZ” сайт мэдээллээ. Сюзан Шнайдер “HBO” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Уильямс биеэ их барьдаг байсан. Гэхдээ “Паркинсон”-ы өвчин туссанаа нийтэд мэдэгдэхэд хараахан бэлэн бус байсан. Мөн Уильямс түгшсэн, сэтгэлийн гүн хямралд орсон байдалтай байсан” гэжээ.

6

“Паркисон”-ы өвчин туссан тохиолдолд гар салга болох, хөдөлгөөн удаашрах, царайны хувирал багасах, ярихдаа ээрэх, биеийн тэнцвэрээ барьж чадахгүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

5

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин