Техас мужид нисдэг таваг үзэгджээ
АНУ-ын Техас мужид харь гаригийнхны унаа гэгддэг нисдэг таваг үзэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв. Тус мужийн иргэн Кари Лоунж өчигдөр нисдэг тавагны зургийг санамсаргүйгээр авсан байна. Тэрбээр энэ бүхнийг нуухыг хүсээгүй учир зургийг нь твиттертээ байршуулж “Бурханы нэрээр андгайлж байна. Ямар ч фотошоп ороогүй. Намайг л хуураагүй бол энэ бидний ярьдаг нисдэг таваг” хэмээн жиргэсэн байна.
6
Шинжээчид нисдэг таваг хэмээн андуураад байгаа зүйлийг ямар нэгэн төрлийн өөрөө явдаг төхөөрөмж хэмээн таамаглаж буй ч эрдэмтэн Королан Сумнес “Нисдэг таваг байх магадлалтай байна” гэжээ. Тэрбээр “Нисдэг таваг шиг бөөрөнхий бас эргэн тойронд нь гэрэлтэй ямар ч өөрөө явдаг төхөөрөмж ийм том биш. Зургийг нь авсан хүүгийн хэлсэнээр тэр нисдэг таваг нэг минут орчим үзэгдээд алга болсон гэсэн” хэмээн ярьжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ