Монгол инженерүүдийг Японд бэлтгэнэ
2014-08-20

Япон, Монгол хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд “ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” төслийг есөн жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, техник технологийн мэргэжилтэн бэлтгэх, хэрэгцээг хангах, тэднийг чадавхжуулах, дээд боловсролын салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, мэргэжлийн багшлах хүний нөөцийг бэлтгэх, сургалтын орчныг бүрдүүлэх, чанарыг сайжруулах зорилготой аж. “ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” төслийн хүрээнд Монголын 1000 инженерийг Японд сургах юм байна.

ө

Энэ төсөл болон, 1000 инженер сургах асуудлаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн хурал өнөөдөр 11:00 цагт "Пума империал" зочид буудлын хоёрдугаар давхарт болно.

Shuud.mn
Сонин хачин
2355:
баярлалаа. япончуудад үнэхээр талархлаа. 1000 инженер гэдэг бол монгол шиг цөөн хүн амтай газарт шинэ давалгаа л гэсэн үг шүү дээ. одоо ч бараг хууль, эдийн засагч, санхүүч, орчуулагч, менежер гэдэг мэргэжилтэй хүнийг ажилгүйд тооцохоор болж дээ. үнэ цэнэгүй, илүүдчихсэн мэргэжил. тэгснээс бараг бага ангийн багш гэвэл илүү нэр хүндтэй, ховор сонсогдох байхөө. одоо бас баахан хүмүүс уул уурхайн инженер лүү шавж байна. хэдэн жилийн дараа уул уурхайн инженер бас хуульч шиг илүүдэлтэй болох биз. монголчууд тэнэг юм шиг нэг нэгнийхээ хоолыг булаах гэсэн шиг бүгд бөөн бөөнөөрөө нэг мэргэжилт рүү хошуурахаа больвол таарна. 26,000 мэргэжил байдаг байхад манай монгол эцэг эхчүүд, хүүхдүүд 10 мэргэжил дотор л сонголтоо хийх юм.
2014-08-20
olloo:
saihan medee bn
2014-08-20
зочин:
1990 оноос хойш ийм баяртай мэдээг олон сонсоогүй санагдаж байна.овоо доо.оросууд явснаас хойш манайд сэтгэл гаргаж инженерийн боловсрол олгож тусалдаг улс байхгүй болсон байсан.японы ард түмэнд баярлалаа.аригото .
2014-08-20