Сирийн агаарын замыг ашиглахыг хориглов
2014-08-20

АНУ-ын Тээврийн яамнаас Сирийн агаарын замыг ашиглах нь хэтэрхий аюултай гэж үзэж буй учир хэсэг хугацаанд нислэгүүдээ цуцлахаар болсон байна. АНУ-ын төрийн далбаатай зорчигч тээврийн онгоцнууд Сирийн агаарын замыг ашиглаж байхдаа халдлагад өртөх эрсдэлтэй учир Сирийн дээгүүр нисэхийг хориглосон гэж тус улсын Дэд ерөнхийлөгч Жое Байдан “ВВС” агентлагт ярьжээ.  Сирид террорист халдлага үйлдэж буй бүлэглэлүүдэд агаараас эсэргүүцэн хамгаалах төхөөрөмж хэд хэд бий гэж Пентагоны тэргүүн Чак Хейгл онцлов.

1

Өнгөрсөн сарын эхээр Герман, Франц, Польш, Чех, Унгар, Өмнөд Солонгос, Япон, Хятад, Тайвань, Тайланд, Их Британи, Шинэ Зеланд улсууд Сирийн агаарын замыг ашиглахаас татгалзаж хориглосон билээ. ОХУ-ын нисэхийн газраас мэдэгдсэнээр хэт даврагч бүлэглэлүүд агаараас эсэргүүцэн хамгаалах систем ашиглан Сирийн цэргийн онгоцыг унагасан гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин