Нийт нутгийн 70 хувьд бэлчээрийн үнэлгээ сайн гарчээ
2014-08-20

Бэлчээрийн ургамлын ургалт өнгөрсөн сарын 31-ний байдлаар Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтийн зарим нутаг, Их нууруудын хотгор, Хонин усны хоолой, Галба, Өөш, говь, Үхэр чулууны хөндийгөөр гандуу байжээ. Бусад нутаг буюу нийт нутгийн 80 орчим хувьд нь сайн үнэлгээтэй байгааг Үйлдвэр хөдөө, аж ахуйн яамнаас мэдээлж байв.

ө

Тэгвэл энэ сарын 10-ны байдлаар Увсын Зүүнговь, Баянхонгорын Заг, Дундговийн Өлзийт, Өмнөговийн Мандал-Овоо, Дорноговийн Мандах сумдад гантай, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Хэнтий, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим нутгаар гандуу, бусад нутаг буюу нийт нутгийн 70 орчим хувьд сайн үнэлгээтэй гарчээ.
Shuud.mn
Сонин хачин