500 төгрөгийн тасалбараар хэдэн ч удаа зорчиж болно
2014-08-20

Нийтийн тээвэрт шинэ үйлчилгээг туршилтын журмаар хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

р

Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор иргэд автомашин нь замын хөдөлгөөнд оролцохгүй үед нийтийн тээврээр шуурхай үйлчлүүлэх боломжоор хангах шаардлагатай гэх саналыг иргэд Хотын захиргаанд тавьжээ. Уг саналын дагуу нийслэлийн Тээврийн газар, Том оврын автобусны компаниудтай хамтран шинэ үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.

р

Автомашины улсын дугаараар түр зохицуулалт хийж буй энэ сарын 22-31-ний өдрүүдэд иргэд, олон нийт 500 төгрөгийн нэг тасалбараар тухайн өдөртөө нийтийн тээврийн том, жижиг автобус,  төмөр замын RAILBUS-аар хэдэн ч удаа зорчиж болох нь ээ. Тодруулбал, 10 өдөрт зорчих өөр, өөр өнгийн тасалбаруудыг автобусны буудал болон автобусанд борлуулах бөгөөд иргэд тухайн тасалбарыг худалдан авч нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэйгээр хамтран ажилладаг том, жижиг оврын автобусны 24 компанийн автобус, микрогоор үйлчлүүлэх юм байна.

х

Эдгээр автобус нь цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх аж. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний чиглэлд 80 автобус хоёр минутын зайтай, Сэлбэ-Зайсангийн чиглэлд 40 автобус гурван минутын зайтай, Чингэлтэй дүүрэг-Тэц-3-ын чиглэлд 30 автобус долоон минутын зайтай, Нисэх-Дүнжингаравын чиглэлд 20 автобус нйаман минутын зайтай гэх зэргээр иргэдэд үйлчлэх цагийн хуваарийг нийслэлийн Тээврийн газраас гаргажээ. Автобуснууд нэг зорчигчтой байсан ч  цагийн хуваарийн дагуу дараагийн буудал руу явж, үйлчлэхээр зохицуулалт хийсэн гэнэ. Төрийн албан хаагчид энэ өдрүүдэд хувийн унаанаасаа татгалзаж, цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх нийтийн тээврээр үйлчлүүлэхийг нийслэлийн Засаг дарга уриалав.

р

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
zochiinnnnnnnn:
busiin too ni tsoorsiin bishuu 2 bish 20 min huleegeed neg ch irelgui yaraad taxidlaaa
2014-08-22
vasilii:
dawartsan te 500 togrogoor odort hedench udaa zorchij bolno geed baihad awtusaa tsewerle teguul suuy gej megeed chamaig zaawal guilgaj suulgaad baih *rdlaga baihgui alhaad ywkuuyu mol
2014-08-21
zorchigch:
end awtobus (mikro) gesen bna sain todotgood uguuch???
2014-08-21
zochin:
tegvel uursduu tseverhen bai l daa. jolooch konductor 2 umhiiruuleegui in l lavtai sh dee. humuus ta nar uursduu us tsasand sain orj bai. olon niitiin gazart yvj bj. udur byr usand or. eruul mended ch heregtei.
2014-08-21
tseverlegee:
mash sain tseverleed baing chiigtei alchuur tavij agaarjuulagch tsats umhii unerteed suuhad toimgui shuu avtobus chini
2014-08-21
davarsan garuud ve:
zaazs yun davartsin be hulgaichaas bas hamgaaluulah gene uu? chi hulgaichaas uuruu uuriiguu hamgaal za malaa
2014-08-20
aidas:
autobusnii buudal, busnd duuren bga halaasnii hulgaichdaa hyanj hairal.
2014-08-20
zochin:
bus aa tseverleee tegvel suuya
2014-08-20
иргэн:
болоо доо, яахав дээ
2014-08-20