Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл алдагдлаас аварна
2014-08-21

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Уг төсөлд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган  батлахаар болжээ.

ө

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын төсөл нь дөрвөн хэсэгтэй бөгөөд тогтоолын төсөл батлагдсанаар даатгуулагч төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай зохистой хэмжээний тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ. Мөн тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг дунд, урт хугацаанд бууруулан, даатгалын хамрах хүрээ нэмэгдэж, ахмад настан бүр орлогын баталгаагаар хангагдаж, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалтай болох, өндөр орлоготой ажиллагсдад зориулсан хувийн хэвшлийн нэмэлт даатгалын тогтолцоо бий болох зэрэг эерэг үр дагавар гарна хэмээн тооцоолж буй аж.

өөөа

Харин өнөөгийн тэтгэврийн тогтолцоог  шинэчлэхгүй бол тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээ 2020 онд ДНБ-ий 4.5 хувь, 2030 онд 7 хувь, урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтэй байна.

Shuud.mn
Сонин хачин