365 хүүхэд газар өмчлөх эрхтэй болжээ
2014-08-22

НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 100 дугаар тогтоолоор 20 байршлын хаягийн зургийг батлан гаргаж, тэдгээрээс таван байршилд нь 14954 иргэнд газар өмчлөх эрхийг олгосон.

о

Ингэхдээ цахим системийг ашиглан газар өмчлөлийн бүх үйл явцыг зохион байгуулсан. Гэтэл цахимаар газар өмчлүүлэх явцад бэрхшээлтэй асуудал гарсан байна. Тодруулбал, нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэхэд 2013 оны тавдугаар сарын 30-наас хойш шилжин ирсэн иргэдийг хасч байгаа. Гэвч уг хугацаанаас хойш төрсөн 365 хүүхэд цахим системд эцэг, эхийн мэдээллээр бүртгэгдэж, газар өмчлөх эрхтэй болжээ. Цахим системээс бүртгэлд хамрагдсан хугацааг хянах боломжгүй байдлаар сонгогдсон эдгээр хүүхдэд газрыг нь өмчлөн авах боломжоор хангах эсэх талаар тодорхой шийдвэр гарах шаардлагатай болсон байна.

л

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хувьд “Эдгээр хүүхдэд сонгогдсон газрыг өгөх нь зүйтэй. Үүний тулд хууль, дүрмийн дагуу НИТХ-ын тэргүүлэгчдээс гаргасан тогтоолдоо өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн албан бичгийг илгээнэ. Тэднийг дэмжих байх гэж бодож байна. Хэрэв дэмжвэл газрын эзэн болсон хүүхдүүддээ газрыг нь ёслол төгөлдөр гардуулах хэрэгтэй” гэж үзэж буйгаа Удирдлагын зөвлөлийн хурлын үеэр хэлсэн. Ингэснээр газар өмчлөх эрхтэй болсон хүүхдүүдэд газрыг нь олгох эсэхийг НИТХ-ын тэргүүлэгчид шийдвэрлэхээр болж байна.

о

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
sanal :
18- aas deesh nanii humuust gazar umchluulehni zuitei. gehdee iim uildel hiih erh ni baisan gehed bolno. uchir ni "imgemjlegdsen" gesen nuhculei baisan uchraas. ug ni nasand hursen hund gej zaasan bol iim yum bolohgui baisan. anhnaasaa budliantai yum iim l bolj baina. minii huvid uunii esreg baidag uchir ni aav eej ni ter gazrii ni zarah eh uuswer bolno. gazriin naimaa bolno.
2014-08-22
zochin:
huuhduuded gazar umchluulehee bolih heregtei. 18 nas deesh nasnii irgeded gazar umchluuleh ni zuv shidver bolno. huuhduuded gazar umchluulne gedeg aav eej ni gazriin naimaa hiihiin eh undes tavigdaj bna gej oilgoj bolno
2014-08-22