Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулав
2014-08-21

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпиний манай улсад хийх  төрийн айлчлал үргэлжилж байна. Хоёр орны төрийн тэргүүн нар хэлэлцээ хийсний дараагаар баримт бичигт гарын үсэг зурлаа.  Монгол-Хятадын хооронд 1949 онд байгуулсан протоколыг шинэчлэх тухай санамж бичигт  хоёр улсын Гадаад харилцааны сайд  нар, Ялтан шилжүүлэх тухай тухай хэлэлцээрийн  санамж бичиг хоёр улсын Хуулзүйн сайд нар, Монгол Улс, Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах, төмөр замын дамжин өнгөрөх тухай хэлэлцээрт Зам тээврийн сайд нар гарын үсэг зурлаа.

х

Мөн Төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай, Монгол-Хятадын зам тээврийн хэлэлцээрийг шинэчлэх тухай хэлэлцээрийн санамж бичигт хоёр улсын салбарын сайд нар, Нүүрсний асуудлаар  харилцан ойлголцлын санамж бичигт хоёр улсын Уул уурхайн сайд нар, эдийн засгийн хөгжлийн салбарт хамтран ажиллах санамж бичиг, Эдийн  засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Экспорт импорт банкны хооронд хамтран ажиллах хэлэлцээрт хоёр улсын Эдийн засгийн хөгжлийн сайд нар тус тус  гарын үсэг зурлаа.

р

Санамж бичигт гарын үсэг зурсны дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар  хэвлэл мэдээллийнхэнд хэвлэлийн хурал хийж байна.

р

Н.Энх

 
Shuud.mn
Сонин хачин
good:
ene beejin darga chin golomtiin baysglan bna sh dee
2014-08-21
olloo:
gansuh udahgui ogtsroh bhdaa...hiidgee hiichihlee
2014-08-21