Монголын хэвлэлүүд Си даргыг онцолж байна
Хятадын “CCTV news” телевиз Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Си Зиньпинийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд хэрхэн дамжуулж буй талаар мэдээлэв.
1
“CCTV” телевиз: /2014 оны наймдугаар сарын 22/
1
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин хоёр хоногийн хугацаатай төрийн айлчлал хийж буй юм. Энэхүү айлчлалын хүрээнд нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Си Зиньпин болон тэргүүн хатагтай Пэн Лиюанийг онцолж байна.
1
Тус улсын хамгийн том өдөр тутмын сонин болох “Өдрийн сонин”, “Өдрийн шуудан”, “Өнөөдөр”, “Үндэсний шуудан” зэрэг 50 гаруй сонины өнөөдрийн дугаарт Си Зиньпин даргыг онцолж, хэлсэн үг бүрийг ишлэн нийтэлжээ.
Монгол Улсад хэвлэн нийтлэх болон үзэл бодлоо илэрхийлэх индэр нээлттэй байдгаараа Азийн зарим улсаас давуу талтай юм. Монгол Улсын хэмжээнд 50 гаруй өдөр тутмын сонин, 100 гаруй телевиз, 40 гаруй сайт, 30 гаруй радио амжилттай үйл ажиллагаагаа эрхэлж байна. “Си Зиньпин даргын алхам тутмыг Монгол болон дэлхийн 50 гаруй орны 2500 хэвлэл онцолж буй нь Монгол Улсыг дэлхийд таниулах том боломж боллоо” хэмээн гадаад хэргийн сайд Ван И онцлов.
1
Монгол Улс. Улаанбаатар хотод Си даргын айчлалыг Хятадын талаас “CCTV”, “Синьхуа” агентлаг тэргүүтэй 20 хэвлэл шууд сурвалжилж байна.
Сонирхуулахад, Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сэтгүүлч мэргэжилтэй аж. Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоны дараагаас Монгол Улсад хэвлэн нийтлэх эрх чөлөө илүү нээлттэй, ардчилсан болсон гэж олон улс үздэг гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ