Монгол Хятадын аж ахуйн нэгжүүдийн хамтрал
2014-08-23

БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад хийж буй төрийн айлчлал хийгээд, өчигдөр нутаг буцсан. Түүний айлчлалын хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллахаар баримт бичигт  гарын үсэг зуран, баталгаажуулжээ. Тухайлбал:

ө

Хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тогтоох тухай Монгол Улсын “Эрдэнэс Монгол” ХХК болон БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпораци (the China railway engineering corporation) хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,

х

Гашуун сухайт-Ганц модны боомтын төмөр замыг санхүүжүүлэх тухай Гашуун сухайт ХХК, БНХАУ-ын Шэнхуа групп, Хятадын хөгжлийн банк хоорондын ерөнхий хэлэлцээр,

х

Адуунчулууны 300 МВт цахилгаан станцыг барьж байгуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх тухай “Монгол алт” (МАК) ХХК,  Харбины  Олон улсын Эрчим хүчний компани  хоорондын ерөнхий хэлэлцээр,

а

Нарийнсухайтын 195 МВт цахилгаан станцыг барьж байгуулах  төслийг хамтарч хэрэгжүүлэх тухай “Монгол алт” (МАК) ХХК, Харбины  Олон улсын Эрчим хүчний компани хоорондын  ерөнхий хэлэлцээр,

х

Тавантолгой – Ханги чиглэлийн 435 км авто замын төслийн тухай Нако ХХК болон БНХАУ-ын Төмөр замын барилга байгууламжийн корпораци хоорондын хамтын ажиллагааны гэрээ,

х

“Эрдэнэцогт Энержи” ХХК, Хятадын “China Power Engineering Consulting Group” хооронд “Эрдэнэцогтын цахилгаан станц барих тухай” харилцан ойлголцлын санамж бичиг,

х

“Хүрмэн Энержи ХХК болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Kingho Group хоорондын нүүрс гүн боловсруулах төсөл хэрэгжүүлэх тухай санамж бичиг”,

ах

“Голден сояа бийн” ХХК, “Хожуулын эх” ХХК болон БНХАУ-ын “Өү Най Те” сүү, сүүн бүтээгдэхүүний компани хоорондын хамтран ажиллах гэрээ,

х

“Талын Монгол групп” ХХК, БНХАУ-ын “Хөлөнбуйр Аялал жуулчлалын групп” ХХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг,

х

“Уникон групп” ХХК, БНХАУ-ын “Хөлөнбуйр Нүн Кэнь групп” ХХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг,

а

“Эрдэнэт прогресс” ХХК, Дон-Юань ХХК, Shandong Ayeshan Group хоорондын хөдөө аж ахуйн цогцолбор төсөл хэрэгжүүлэх “Эмээлт прогресс” ХХК үүсгэн байгуулах тухай гэрээ-нд тус тус гарын үсэг зурав.

Shuud.mn
Сонин хачин