Өнөөдөр “Монголын залуучуудын өдөр”
2014-08-25

“Монголын залуучуудын өдөр” өнөөдөр тохиож байна. МЗХ-оос энэ жилийн Залуучуудын өдрийг “Залуусаа Нэгдье” уриан дор тэмдэглэж, “Залуус бид нэгдэж хандиваар тусална”, “Залуус бид нэгдэж сайн сайхан үйлсийг дэлгэрүүлнэ”, “Залуус бид нэгдэж хүний амийг аварна”, “Залуус нэгдэж оролцоно” гэх уриатай үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар болжээ. Энэ өдрийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ба МЗХ-оос Улаанбаатар хотын Залуучуудын холбоод болон аж ахуйн нэгж байгууллагуудын Залуучуудын зөвлөлүүдэд тамга, гэрчилгээ гардуулах юм байна. Мөн МЗХ-ны орон нутаг дахь салбар, холбоод залуучуудад чиглэсэн нийгэмд тустай үйл ажиллагаануудыг зохион байгуулах гэнэ.

о

Тухайлбал, өнөөдөр 09.00-13.00 цагт “Залуус бид нэгдэж хүний амийг аварна” буюу цусаа бэлэглэх үйл ажиллагаа МЗХ-ны Залуусын нээлттэй танхимд болох бол “Цагийн ажил-II” хөдөлмөрийн яармаг МЗХ-ны гадна талбайд зохион байгуулагдах нь ээ.

о

“Залуус бид нэгдэж сайн сайхан үйлсийг дэлгэрүүлнэ” уриан дор залуучууд нэгдэж, Ажаа Гэгээнтэний хандив тусламжаар баригдаж буй цусны хорт хавдартай хүүхдийн эмнэлэгт цэвэрлэгээ, тохижилтын ажлыг энэ сарын 23-нй өдөр хийсэн. Түүнчлэн залуусын нэгдсэн “Хариу нэхээгүй тус” аян үргэлжилж Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат У.Ууганбаатар /7 нас/, У.Батсүх /5нас/ нарын хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг үнэ төлбөргүй хандивлахаар болжээ.

о

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
saraa:
залуучуудын холбоо сэрээд, сэргээд гайгүй ажиллаж байгаад талархалтай байна. дүү нартаа амжилт хүсье ээ.
2014-08-25