Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир 63 насандаа таалал төгссөн тухай олон улсын хэвлэлийн агентлагууд мэдээлж эхэллээ. 1994 оноос Хойд Солонгосын төрийн эрхийг өнөөг хүртэл гартаа төвлөрүүлсэн Ким Чен Ирийн үхлийн талаархи мэдээлэл анх БНСУ-ын Yonhap news агентлаг анх түрүүн мэдээлжээ.
Түүнийг бямба гаригийн үүрээр нас барсан ажээ. Хойд Солонгосын төв телевизийн эфир тогтсон цагаасаа өмнө шуурхай мэдээ зарлан тусгай нэвтрүүлэг цацаж эхэлсэн тухай Yonhap мэдээллээ. Мөн түүнийг өөрийн хуягласан галт тэргэндээ орон нутгаар явж байх зуураа нас нөгчсөн хэмээн таамаг мэдээллүүд цацагдаж эхэлжээ.