Хайди Клум түргэн хоол идэхийг зөвлөв
2014-08-25

Сахиусан тэнгэр Хайди Клум түргэн хоол идэхийг зөвлөж, их идэхээс татгалзахыг уриалжээ.

6

Тэрбээр өөрийн инстаграм хуудастаа “McDonald's”-ийн гамбургер идэж буй зургаа байршуулаад “Өдрийн хоолондоо үргэлж түргэн хоол сонгож бай. Тэгвэл та нар хэзээ ч таргалахгүй. Түргэн хоол идээд таргалсан хүмүүсийг гайхаж байна. Оройн цагаар түргэн хоол идсэн нь тэдний буруу” гэж бичжээ.

6

“TMZ”сайтад бичсэнээр “Хайди энэ сараас эхлэн “McDonald's” брэндийн нүүр царайгаар тодорсон гэв. Тэрбээр тус компанитай хэдэн сая доллараар гэрээ байгуулсан учир өөрийн нэр хүндээ ашиглаж, түргэн хоол идэхийг уриалж байна. Энэ бол буруу” хэмээжээ.

6

Өнгөрсөн жил Хайди тус брэндтэй нэг сая ам.долларын зар сурталчилгааны гэрээ байгуулж байсан юм.

6

Б.Дэлгэрцэцэг

 
Shuud.mn
Сонин хачин