Эбола вирусийн халдвараар эмч нас баржээ
2014-08-27

“Хил хязгааргүй эмч” олон улсын байгууллага Эбола вирусын голомтод ажиллаж байсан Либер улсын эмч Кент Брэнт халдварын улмаас амиа алдсан тухай “ВВС” агентлагт уламжилжээ. Кент Брэнт өчигдөр Либер улсад байрлах ДЭМБ-ын судалгааны лабораторид амьсгал хураасан байна. Тэрээр энэ сарын 12-нд халдвар авсан нь тогтоогдсон юм. Эмч нар түүнийг тусгай газар байршуулж “Замак” хэмээх эмээр эмчилж байсан аж.

_

ДЭМБ-аас Эбола вирусын халдварыг зогсоох үүднээс туршилтын журмаар тус эмийг хэрэглэж эхэлсэн билээ. Сьера Лион улсад ажиллаж байсан АНУ-ын эмч Бретт Адамсон энэ сарын эхээр халдвар авсан нь тогтоогдож, Нью Йорк хотын эмнэлэгт эмчлүүлж байсан юм. Тэрбээр тасралтгүй 14 хоногийн турш “Замак” эм хэрэглэж, өнгөрсөн баасан гаригт бүрэн эдгэрсэн хэмээн АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн билээ. ДЭМБ-ын шинжээчид Кент Брэнтэд яагаад эм үр дүнгээгээ өгөөгүйг шалгахаар болжээ.

.

Тус вирусээр 110 гаруй эмч, сувилагч, олон байгууллагын ажилчид халдварлагдсан тогтоогдсон байна. Тэдний ихэнх нь ахуйн хэрэглэл болон цусаар халдвар авчээ.

.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин