“Допингийн эсрэг үйл ажиллагаа” сэдэвт сургалт болно
“Допингийн эсрэг үйл ажиллагаа” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалтыг маргааш Олимпийн хороонд зохион байгуулах юм байна. Энэхүү сургалтыг Нэгдсэн үндэсний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын “Спорт дахь допингийн эсрэг сан”-гийн санхүүжилтээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж байгаа “Допингийн эсрэг үйл ажиллагаа монголд” төслийн хүрээнд зохион байгуулж буй аж.
х
Тус сургалтад 20 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын 40 гаруй сэтгүүлч хамрагдах ба Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний олимпийн хороо, Төслийн багаас хамтран явуулах гэнэ.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ