57 нисгэгч халагдах өргөдлөө өгчээ
2014-08-27

Малайзын агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн нисгэгч, онгоцны үйлчлэгч болон албаны хүмүүс “MH370”, “MH17” онгоцны ослын дараагаас ажлаа хүлээлгэн өгч, өөр ажилд орох хүсэлтэй илэрхийлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Malaysia Airlines” компани боловсон хүчний дутагдалд ороход хүрсэн тухай Малайзын тээврийн яамны сайд Хишамуддин Хуссейн мэдэгджээ. Долоохон хоногийн дотор 57 нисгэгч, 36 онгоцны үйлчлэгч болон арын албаны 10 гаруй ажилчин ажлаас халагдах өргөдлөө өгчээ.

6

Ажлаас халагдах өргөдлөө гаргасан ажилтнууд “Дахин нисэхээс айж байна. Ийм эрсдэлтэй ажил хийхийг гэр бүл минь зөвшөөрөхгүй байна. Нислэгт гарах бүртээ сураггүй алга болох болов уу, осолдох болов уу гэх айдастайгаар ажлаа хиймээргүй байна” гэж хариулжээ. “Malaysia Airlines”-ийн удирдлагууд халагдах өргөдлөө өгсөн ажилтнуудаа тайвшрахыг хүсчээ.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ushuu:
1 mgl okhiniig minii yalaa ta nar. hohi n muu *uud.
2014-08-27
ushuu:
1 mgl okhiniig minii yalaa ta nar. hohi n muu *uud.
2014-08-27
зочин:
delgertstseg mundag setguul h shuu. medeelliig tsag tuhaid ni sain nairuulgatai tavij baidag. medeeg ni unshih durtai. bayarlalaa
2014-08-27
ebii:
za malaiz yavj ajild oriii
2014-08-27
zochin:
delgertsetseg /guai/ khuseltee geji bichne shuu dee , mongol khun uu?bish uu?
2014-08-27