10.4 сая тонн нүүрс экспортолжээ
2014-08-27

Энэ оны долоодугаар сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 565.7 мянган тонн, нүүрсний олборлолт 12.6 сая тонн, алтны 4.3 тонн, хайлуур жонш 222.9 мянган тонн болжээ. Мөн төмрийн хүдрийн үйлдвэрлэл 3.7 сая тонн, цайрийн баяжмалын үйлдвэрлэл 56.4 мянган тонн, газрын тос 4.0 сая баррелийг олборлосон байна.​ Үүнийг өнгөрсөн оны долоодугаар сарын байдалтай харьцуулвал зэсийн баяжмал 45.4 хувь, төмрийн хүдэр 18.0 хувь, хайлуур жоншны баяжмал 51.9 хувь, газрын тосны олборлолт 53.9 хувиар өсчээ.

б

Энэ оны долоодугаар сард 10.4 сая тонн нүүрс экспортлоод байгаа бол зэсийн баяжмал 703.9 мянган тонн., молибдений баяжмал 1.8 мянган тонн, жонш 176.6 мянган тонн, төмрийн хүдэр 3.1 сая тонн, цайр 53.2 мянган тонн, газрын тос 3.8 сая баррелийг экспортолсон байна. Харин үүнийг өнгөрсөн оны мөн үеийн экспортын дүнтэй харьцуулвал нүүрсний экспорт 25.8 хувь, газрын тос 45.7 хувиар, зэсийн баяжмал 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Ингэснээр долоодугаар сарын байдлаар Уул уурхайн салбараас улсын төсөвт 624.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин