Дорнод аймгийн Прокурорын газраас он дамжин удааширсан болон энэ онд үйлдэгдсэн хүнд, онц хүнд хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна.
ө
Тухайлбал, Ж.Шинэбаяр, Ж.Хосбаяр нар нь бүлэглэн, согтуугаар, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн Хэрлэн сумын зургаадугаар багийн нутагт байрлах “ЖБЧЭ” ХХК-ийн “Кибер” барьцаат зээлийн газрын цонхыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан бусдад их хэмжээний буюу 22.070.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ө
Анхан шатны шүүх 2014 оны 4 сарын 2-ны өдөр 65 тоот шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгч Ж.Хосбаярыг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсний дараа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 жилийн хорих ял оногдуулж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон ба Ж.Шинэбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учирсан гэм буруутайд тооцож, 7 жилийн хорих ялыг оногдуулсан байна. Харин 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх ялтнуудын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
ө
Б.Буд
Уншиж байна |